АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
85 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дам тамхины өртөлтийн шинэ биомаркер болох амны салстын нөсөөжилт: Эрсдэлт бүлгийг илрүүлэх болон тамхины хяналтын бодлогод ашиглах боломж(2026-05-22); ;Ж.Дэлгэрцэцэг ;Б.Баярчимэг; Үндэслэл: Орчны тамхины утаа (ОТУ)-ны өртөлтийг үнэлэх уламжлалт аргууд нь асуумж, богино хагас задралын хугацаатай биомаркерын шинжилгээнд тулгуурладаг. Харин амны салстын нөсөөжилт (АСН) нь архаг өртөлтийг илтгэхүйц, нүдэнд харагдахуйц, инвазив бус биомаркер байх боломжтой боловч түүний эмнэлзүйн болон бодлогын хэрэглээ, илрүүлгийн үнэн бодит байдал нь хараахан бүрэн тодорхойлогдоогүй байна. Зорилго: Орчны тамхины утааны өртөлт ба амны салстын нөсөөжилтийн хоорондын хамаарлын нотолгоог нэгтгэн, зарим төөрөгдүүлэгч хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Бүх насны бүлгийг хамарсан ОТУ-ны өртөлт ба амны салстын нөсөөжилтийн хамаарлыг судалсан ажиглалт судалгаануудын үр дүнг нэгтгэхийн тулд электрон мэдээллийн санд хайлт хийж “өртөлт-үр нөлөө”-ний хамаарал, хэмжилтийн хэрэгсэл, нөсөөжилтийн байрлалын онцлог, физиологийн нөсөөжилтийн төөрөгдүүлэгч хүчин зүйлс, биохимийн баталгаажуулалтын талаарх өгөгдлүүдийг анхдагч үр дүнгийн үзүүлэлтээр цуглуулав. Хамрагдсан судалгааны чанарыг Mixed Methods Appraisal Tool (MMAT)-аар үнэлж, биомаркерын биологийн үндэслэл, хэмжилтийн стандартчлал, скрининг болон бодлогын ач холбогдолд төвлөрсөн өгүүлэмжүүдийг нэгтгэв. Үр дүн: Хамруулах шалгуурт нийцсэн нийт 3,284 оролцогчийг хамруулсан, 7 орны, 13 ажиглалт судалгаа тодорхойлогдов. Үүнээс 4-т нь өртөлтийн хугацаа ба нөсөөжилтийн хүндийн зэргийн хооронд хамааралтай, 1 кохорт судалгаанд хүүхдийн нас ба шээсний котинины түвшин шууд хамааралтай байв. Gingival Pigmentation Index болон Dummett Oral Pigmentation Index нь хамгийн түгээмэл ашиглагдсан боловч арга зүйн ялгаатай байдал нь харьцуулалт хийхэд хязгаарлагдмал тал боллоо. Дам тамхидалтын шалтгаантай амны нөсөөжилт нь үүдэн шүдний буйл орчимд байрлах нь зонхилж байв. Нийт OR=2.35 боловч, ажиглалт судалгааны загварын улмаас үр дүнгийн нотолгооны итгэлцэл бага гарав. Дүгнэлт: АСНнь орчны тамхины утааны удаан хугацааны өртөлтийн боломжит биомаркер боловч стандартчилсан үнэлгээ, физиологийн нөсөөжилтийн зохистой хяналт, “алтан стандарт” бүхий биомаркертай харьцуулсан баталгаажуулалт шаардлагатай байна. Ингэснээр богино хугацаанд өндөр эрсдэлт бүлгийг илрүүлэх, тамхины хяналтын бодлогод ашиглах боломжтой юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Орчны тамхины утааны шалтгаантай хүүхдийн амны салстын нөсөөжилт: системчилсэн тойм ба мета-анализ(2026-05-22); ;Ж.Дэлгэрцэцэг ;Б.Баярчимэг; Үндэслэл: Хүүхдийн дам тамхидалт (ДТ) нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудлын нэг бөгөөд эцэг эхийн тамхины хэрэглээнээс шалтгаалан гэрийн орчны тамхины өртөлтөөс зайлсхийх боломж хязгаарлагдмал байдаг. Сүүлийн жилүүдэд амны салстын нөсөөжилт (АСН) нь хүүхдийн удаан хугацааны идэвхгүй тамхидалтыг илтгэгч эмнэлзүйн шинж тэмдэг болох талаар судлаачид анхаарч байгаа ч, үр дүнг нэгтгэсэн судалгаа хараахан хийгдээгүй байна. Зорилго: Хүүхдийн дам тамхидалт болон амны салстын нөсөөжилтийн хамаарлыг нэгтгэн дүгнэх. Арга, аргачлал: PRISMA удирдамжийн дагуу PubMed, Scopus, Web of Science, Cochrane Library гэх мэдээллийн санаас системтэй хайлт хийж, хүүхдийн (≤18 нас) ДТ болон АСН-ийн хамаарлыг үнэлсэн, ажиглалт судалгаануудыг түүвэрлэж, тэдгээрийн аргазүйн чанарыг Mixed Methods Appraisal Tool (MMAT)-ийн тусламжтайгаар үнэлэв. Санамсаргүй нөлөөт загвар бүхий мета-анализ хийж, нэгтгэсэн OR-ыг 95%-ийн итгэлцлийн интервал (CI)-аар тооцон, судалгаа хоорондын ялгаатай байдлыг I²-аар, нотолгооны итгэлцлийг GRADE-аар тус тус үнэлэв. Үр дүн: Нийт 1,582 оролцогч бүхий 7 судалгаа шалгуурт нийцлээ. Мета-анализийн шинжилгээгээр ДТ нь АСН-ийн эрсдэлийг нэмэгдүүлдэг нь тодорхойлогдож (нэгтгэсэн OR 2.58, 95% CI:1.35–4.95, p=0.004), ДТ-ын өртөлттэй бүлгийг өртөлтгүй бүлэгтэй харьцуулахад үнэмлэхүйн эрсдлийн өсөлт 17% (95% CI 6.3–23.9%)-тай байлаа. Үнэлгээний аргачлалаар үүсгэсэн дэд бүлгийн анализаар Gingival Pigmentation Index (GPI) хэрэглэсэн судалгаануудад тогтвортой нөлөө илэрч байсан (OR 2.12, 95% CI 1.58–2.84) бол Dummett Oral Pigmentation Index (DOPI)-ээр үнэлсэн судалгаанд итгэлцлийн интервал өргөн хүрээтэй байлаа (OR 3.26, 95% CI 0.68–15.54). MMAT үнэлгээгээр хамрагдсан судалгаанд оролцогчийн сонголт хангалттай буюу 100%тай, үр дүнгийн хэмжилтийн зохистой байдал 76.9%, төөрөгдүүлэгч хүчин зүйлсийг хянасан байдал 46.2%-тай байв. Ажиглалт судалгааны загвар, дунд зэргийн хетероген шинж, физиологийн нөсөөжилтөөр төөрөгдүүлэгч эрсдэл зэргээс шалтгаалан, GRADE-ээр тодорхойлогдсон нотолгооны итгэлцэл бага гэж үнэлэгдсэн болно. Дүгнэлт: Орчны тамхины утаанд өртсөн хүүхдүүдэд үүсэх амны салстын нөсөөжилтийн магадлал өртөөгүй бүлгийнхээс мэдэгдэхүйц өндөр байв. Эдгээр үр дүн нь хүүхдийн амны хөндийн үзлэгт салстын нөсөөжилтийн илрүүлгийг оруулах нь дам тамхидалтын инвазив бус маркер, мөн өрхийн орчин дахь тамхинаас татгалзах талаар эцэг эхэд баримт болгон зөвлөгөө өгөхөд ашиглах боломжтойг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар болон Дархан хотын гадаад, дотоод орчны агаарын бохирдлын харьцуулсан судалгаа(2026-04-16); ;Б.Өлзийхутаг ;Б.Батзориг; Б.НямсүрэнҮндэслэл: Гадаад, дотоод орчны агаарын бохирдол нь дэлхий дахинд өвчлөлийн ачаалал, нас баралтын тэргүүлэх эрсдэлт хүчин зүйлсийн нэг бөгөөд нарийн ширхэгт тоосонцор (PM₂.₅)-ын өртөлт нь зүрх судас, амьсгалын тогтолцооны өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ уушгины хорт хавдар, бодисын солилцооны болон мэдрэлийн тогтолцооны эмгэг үүсэх, дархлааны үйл ажиллагааны алдагдалд хүргэдэг. Монгол Улсын хот суурин газруудад өвлийн улиралд агаарын бохирдол өндөр түвшинд хүрдэг ба сүүлийн жилүүдэд ахуйн хэрэглээнд сайжруулсан түлшийг нэвтрүүлсэн ч дотоод болон гадаад орчны агаарын бохирдолд үзүүлэх нөлөө нь бүрэн судлагдаагүй хэвээр байна. Зорилго: Улаанбаатар, Дархан хотуудын гадаад орчин болон айл өрхийн сууцны доторх орчны агаарын бохирдлыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар, Дархан хотын гадна орчны агаарын бохирдлыг хянах суурин хэмжилтийн цэгүүдийн 2014-2026 оны хооронд үзүүлэлтийг ЦУОШГ-аас авч, өвөл зуны улиралд харьцуулан судласан. Дотоод орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг судлахдаа Улаанбаатар, Дархан хотын орон сууц, байшин, гэрт амьдардаг 240 айл өрхийг хамруулан 2023-2026 оны хооронд 3 жилийн туршид дагаж судласан. Шууд хэмжилтийн (Purple Air) багажийг ашиглан, айл өрх бүрт өвөл, зуны улиралд тус бүр 14-21 хоног байршуулж, 10 минутын давтамжтайгаар, 24 цагийн туршилд РМ2.5 тоосонцрын агууламжийг тодорхойлсон. Үр дүн: 2014-2026 оны хооронд Улаанбаатар хотын гадна орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж 60.5 мкг/м3, РМ10 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж 117.3 мкг/м3, азотын давхар ислийн агууламж 37.3 мкг/м3, хүхрийн давхар ислийн дундаж агууламж 41.8 мкг/м3, озоны агууламж 27.5 мкг/м3 байсан бөгөөд нийслэлд сайжруулсан нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш тоосонцрын агууламж буурсан хандлагатай ч хүхрийн давхар ислийн агууламж нэмэгдсэн, мөн Дархан хоттой харьцуулахад өндөр байна. Дотоод орчны PM₂.₅ тоосонцрын дундаж агууламж Улаанбаатар хотод Дархан хоттой харьцуулахад өндөр түвшинд байна (60.7±86.1 vs 48.4±96.7). Сууцны төрлөөр статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p<0.0001) байгаа бөгөөд хатуу түлш хэрэглэдэг байшин болон гэрт амьдардаг өрхүүдэд PM₂.₅-ийн агууламж өндөр, харин орон сууцанд хамгийн бага түвшинд байна. Эдгээр үр дүн нь дотоод орчны агаарын бохирдол нь хот хооронд, сууцны төрөл болон улирлаас хамааран мэдэгдэхүйц ялгаатай байгааг илтгэж, хүн амын өртөлтийн түвшин өндөр хэвээр байгааг харуулж байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын гадна орчны агаар дахь тоосонцор, азотын болон хүхрийн давхар исэл зэрэг бохирдуулагчдын түвшин Монгол Улсын стандарт болон ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 1-4 дахин өндөр байна. Айл өрхийн дотоод орчны PM₂.₅-ийн бохирдол нь Дархан хоттой харьцуулахад Улаанбаатар хотод өндөр, сууцны төрөл болон улирлын нөлөөгөөр мэдэгдэхүйц ялгаатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины цус тасалдах харвалттай хүмүүсийн дундах чихрийн шижинг илрүүлэн харвалтын дэд хэлбэрүүдийг судалсан дүн(2026-03-30) ;Г.Наранчимэг; ; Д.БямбасүрэнҮндэслэл: Тархины харвалт нь дэлхий дахинд хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтын хоёр дахь гол шалтгаан болж байна. Монгол улс нь ДЭМБ-ын 2018 оны тайлан мэдээгээр Номхон далайн баруун эргийн бүси н хэмжээнд хамгийн өндөр, мөн дэлхи н улс орнуудын дотор 2-р ба ранд, хөдөлмөри н чадвар алдалтаар 1-р ба рт тус тус бүртгэгдсэн ба на. Монгол улсад харвалттай хүмүүсийн дундах чихрийн шижин (ЧШ)-ийн тохиолдлыг судалсан судалгаа хараахан хийгдээгүй байна. Зорилго: Тархины цус тасалдах харвалтын улмаас хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн дундах чихрийн шижинг илрүүлэн, харвалтын дэд хэлбэрүүдийн тархалтыг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгаа нь 2024-2025 онд Улсын Нэг ба Гуравдугаар Төв эмнэлгүүдэд харвалтын шинж тэмдэг илэрснээс хойш 24 цаг дотор хэвтэн эмчлүүлсэн тархины цус тасалдах харвалттай тохиолдлуудыг ретроспектив аргаар судалсан. Судалгаанд 292 үйлчлүүлэгчийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Хүн ам зүй үзүүлэлтүүд, харвалтын үнэлгээ, хугацаа, лабораторын үзүүлэлтүүдийг бүртгэн ЧШ-тэй, ЧШ-гүй бүлгүүдэд харьцуулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн дундаж нас 61.9±12.9 жил байсан бөгөөд оролцогчдын ихэнхийг эрэгтэйчүүд эзэлж байв. Нийт өвчтөнүүдийн 25% нь чихрийн шижинтэй байв. Чихрийн шижингийн үргэлжилсэн хугацааны голч утга 16 жил (0–23) байсан ба HbA1C-ийн дундаж хэмжээ 8.81±2.46% байв. Чихрийн шижинтэй болон шижингүй бүлгүүдийн хооронд нас, хүйс, харвалтын хүндрэлийн зэрэг, эмнэлэгт хэвтсэн хугацаа болон эмнэлгийн нас баралтын хувьд статистикийн ач холбогдолтой ялгаа ажиглагдаагүй. Харин биеийн жингийн индекс болон гликемийн үзүүлэлтүүд чихрийн шижинтэй өвчтөнүүдэд илүү их байв (p<0.001). TOAST ангиллаар жижиг судасны бөглөрөл хамгийн түгээмэл дэд хэлбэр байсан бөгөөд чихрийн шижинтэй өвчтөнүүдэд 57.3%, чихрийн шижингүй өвчтөнүүдэд 44.2%-ийг эзэлж байв. Дүгнэлт: 1.Тархины цус тасалдах харвалтын улмаас хэвтэн эмчлүүлсэн 4 хүн тутмын 1-д чихрийн шижин тохиолдож байна. 2.ЧШ-тэй хүмүүст атеросклерозын шалтгаант харвалт ЧШ-гүй хүмүүстэй харьцуулахад 6 дахин элбэг тохиолдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцор ба амьсгалын замын өвчний зарим шинж тэмдгүүдийг холбон судалсан дүн(2026-02-03); ;Б.Өлзийхутаг; ; Үндэслэл: Агаарын бохирдол нь дэлхий нийтийн дунд нийгмийн эрүүл мэндийн ноцтой аюул, эрсдэл болоод буйг цөөнгүй судалгаагаар нотолсон байдаг. Монгол улс нь гадна, доторх орчны агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлж буй бөгөөд үүнээс шалтгаалсан өвчлөл, нас баралт нь жил бүр нэмэгдсээр байна. Хүн амьдралынхаа ихэнх хувийг доторх орчинд өнгөрүүлдэг бөгөөд доторх орчны агаарын бохирдлыг тогтмол үнэлэн, судлах шаардлагатай юм. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг амьсгалын замын өвчлөлийн зарим шинж тэмдгүүдтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны когорт загвараар 2023 оны 10 дугаар сараас 2025 оны 07 дугаар сарын хооронд гүйцэтгэсэн ба Улаанбаатар хотын төвийн 4 дүүрэг болон Дархан хотуудыг тус тус судалгаанд хамруулав. Улаанбаатар хотоос гэр, байшинд амьдардаг тус бүр 48 өрх, орон сууцанд амьдардаг 24 өрх, Дархан хотоос гэр, байшинд амьдардаг тус бүр 48 өрх, орон сууцны 24, нийт 240 өрхийг зорилтот түүврийн аргаар хамруулсан. Судалгаанд хамрагдсан айл өрхүүдэд шууд хэмжилтийн (PurpleAir) багажийг 3-4 долоо хоногийн туршид байршуулан доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрыг 24 цагийн турш хэмжсэн. Айл өрхийн доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрыг хэмжсэний дараа тухайн өрхөөс судалгаанд хамрагдсан 18-60 насны оролцогчдоос асуумжаар мэдээлэл цуглуулан, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Үр дүнгийн боловсруулалтыг STATA-19.0, R программуудыг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд 213-239 айл өрхийг сонгосон ба үүнд 17-26 орон сууц, 42-58 байшин, 38-50 гэрт амьдардаг айл өрхүүд багтав. Улаанбаатар хотын айл өрхүүдийн доторх орчны агаарт агуулагдах PM2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж өвөл, зуны улиралд Дархан хотын айл өрхүүдээс харьцангуй өндөр хэмжигдсэн. Улаанбаатар хотын дүүргүүдээс PM2.5 тоосонцрын хамгийн өндөр агууламж Сонгинохайрхан дүүрэгт, хамгийн бага агууламж Баянзүрх дүүрэгт хэмжигдсэн. Хотуудыг халаалтын төрлөөр нь авч үзвэл зуухтай айл өрхүүд төвлөрсөн халаалттай айл өрхүүдээс илүү бохирдолтой байна. Дархан хотын хувьд орон сууцанд хамгийн бага агууламж 22.78-31.53 мкг/м³, байшинд 44.53-68.17 мкг/м³-ийн хооронд, уламжлалт эсгий сууцанд (гэр) хамгийн өндөр агууламж тус тус хэмжигдсэн (63.20-68.25 мкг/м³). Харин Улаанбаатар хотын айл өрхүүдэд PM2.5 тоосонцрын агууламж бүх төрлийн сууцанд харьцангуй өндөр байсан бөгөөд орон сууцанд 41.61-58.37 мкг/м³, байшинд 79.22-92.50 мкг/м³, уламжлалт эсгий сууц болох гэрт 76.69-86.31 мкг/м³ тус тус байв. Зуны улиралд Дархан хотод PM2.5 тоосонцрын доторх агууламж орон сууцанд 3.10-10.03 мкг/м³, байшинд 7.67-14.37 мкг/м³, уламжлалт эсгий сууцанд (гэр) 7.98-17.90 мкг/м³ байв. Сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж нь амьсгаадах, бие зарайх, бие сулрах, булчингаар өвдөх, дотор муухайрах, зүрх дэлсэх, найтаах, нус гарах, нүдний салст үрэвсэх, нүдний ухархайгаар хөндүүрлэж өвдөх, нүднээс нулимс гарах, толгой өвдөх, халуурах, хамар битүүрэх, ханиах, хоолны дуршил буурах, хоолой өвдөх, цэр гарах, цээж шуугих, цээжээр өвдөх зэрэгтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна. Дүгнэлт: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж өвлийн улиралд Монгол улсын стандарт хэмжээнээс өндөр байгаа бөгөөд судалгааны 2 жилийн хугацаанд өвөл, зуны аль ч улиралд Улаанбаатар хотод Дархан хоттой харьцуулахад өндөр байна. Доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж нь амьсгалын замын өвчний зарим шинж тэмдгүүдтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэвшинж 2 өвчний үе дэх глюкозын солилцоо ба зүрх судасны ургал мэдрэлийн алдагдал(2020-01-01) ;Baoyinbatu ;Wurihan ;Х.Анир ;Б.ХэрлэнЦ.СарнайЧихрийн шижин хэвшинж 2-ын үе дэх зүрх судасны ургал мэдрэлийн алдагдал (Cardiovascular Autonomic Neuropathy)-ыг инсулин даавар болон глюкозын хөдлөл зүйтэй харьцуулан судлах зорилготой. Судалгаанд харьцангуй эрүүл 30, чихрийн шижин хэвшинж 2 өвчин оношлогдсон 15, нийт 45 оролцогсдыг хамруулан эмнэлэгт суурилсан тохиолдол-хяналтын судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. Тус 2 бүлгийн оролцогсдод глюкозын ачаалалтай сорил хийж өмнө болон 30, 60, 120 дахь минутад тус тус зүрхний цохилтын тоо, систолын болон диастолын даралтыг хэмжсэн ба эдгээр үзүүлэлт инсулин даавар, глюкозын түвшинтэй хамааралтай эсэхийг судалсан. Чихрийн шижин хэвшинж 2 оноштой бүлгийн оролцогсдын зүрхний цохилтын тооны дундаж сорилын өмнө 78.12±9.8 удаа/мин, глюкозын ачаалалтай сорил хийснээс 30 мин дараа 83.13±13.62 удаа/мин, 60 минутын дараа чихрийн шижин хэвшинж 2 оноштой бүлэгт 80.15±13.92 удаа/мин, 120 минутын дараа 76.92±9.8 удаа/мин байсан. Глюкозын ачаалалтай сорилын өмнө чихрийн шижин хэвшинж 2 оноштой бүлгийн оролцогсдын систолын даралт 137.23±24.14 мм муб, 30 минутын дараа 128.31±19.22 мм муб, 60 минутын дараах систолын даралт чихрийн шижин хэвшинж 2 бүхий бүлгийн оролцогсдынх 158.31±19,64 мм муб байв. Харин 120 минутын 132.15±20.64 мм муб байсан. Бидний судлаж буй гуравдах үзүүлэлт болох диастолын даралт глюкозын ачаалалтай сорилын өмнө 86.46±24.14 мм муб, 30 минутын дараа 90.15±9.17 мм муб, 60 минут дараа 128.31±19.64 мм муб, 120 минутын дараа 122.15±20.64 мм муб байлаа. Энэхүү үр дүнгээс харахад чихрийн шижин хэвшинж 2 өвчний үе дэх цусан дах глюкоз болон инсулин дааврын түвшин нь зүрх судасны ургал мэдрэлийн үзүүлэлтүүдийн илрэл болох зүрхний цохилтын тоо, систол болон диастолын даралттай шууд хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Таргалалттай хүмүүсийн сийвэнгийн грелин, гтп-1 даавруудын түвшинг инсулин ба глюкозын хөдлөл зүйтэй харьцуулан судалсан нь(2020-04-13) ;Х.Анир; ;Baoyinbat ;WurihanҮндэслэл:. Таргалалтын үед инсулины шүүрлийн зохицуулга алдагдан глюкозын солилцоо хямарч, цусанд глюкоз ихсэх, гиперинсулинеми болох цаашлаад инсулин дөжрөл үүссэнээр чихрийн жижин үүсэх гол шалтгаан болдог. Ходоодны дотоод шүүрлийн эсүүдээс ялгарах 28-аминхүчлээс тогтсон грелины глюкозоор идэвхижсэн инсулины шүүрэл ялгаралтыг дарангуйлдаг инсулиностатик үйлдэл, нарын гэдэсний дотоод шүүрлийн Л-эсээс ялгарах глюкагон төст пептид-1 (ГТП-1) дааварын инсулины шүүрэл ялгаралтыг идэвхжүүлдэг инсулинотропик үйлдлүүдийг олон судалгаагаар нотолсон. Таргалалттай хүнд өлөн үеийн ба глюкозын ачаалалтай сорил (ГАС) хийсний дараах үеийн цусанд дахь глюкозын ба инсулин дааврын шүүрлийн түвшинг инсулиностатик ба инсулинотропик даавруудын хөдлөл зүйтэй харьцуулсан судалгаа хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл болж байна. Арга зүй: Бид судалгаандаа Монгол Япон Сургалтын эмнэлэгийн амбулаторийн тасагт хандан шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс санамсаргүй түүврийн аргаар таргалалттай 14, эрүүл 14 гэсэн 2 бүлэг (n=28) хүмүүсийг сонгон авч өлөн үеийн ба ГАС дараах 15, 30, 60, 120 минутанд захын цусанд глюкозыг глюкометрээр хэмжин, ийлдсийн ГТП-1, грелин, инсулины түвшинг фермент холбоот урвал (ELISA)-аар тодорхойлж, HOMA-IR, HOMA-B индексийг тооцооллоо. Үр дүн: Хяналтын бүлэгтэй харьцуулахад таргалалттай хүмүүст глюкозын ачаалалтай сорил хийснээс хойш цусан дахь глюкозын хэмжээ 15-30 минутанд (p<0.05), глюкозоор идэвхжсэн инсулины шүүрэл ялгаралт 0-120 дахь минутанд тус тус статистикийн үнэн магадлалтай ихэссэн (p<0.05). Таргалалттай хүмүүст HOMA-IR индекс 5.31±0.89, HOMA-B индекс 259.82±54.5 тодорхойлогдсон нь Хяналтын бүлэгтэй харьцуулахад статистикийн үнэн магадлалтай өндөр байв (p<0.05).Өлөн үеийн болон ГАС хийснээс хойшхи 120 дахь минутанд сийвэнгийн идэвхтэй грелины түвшин түвшин таргалалттай хүмүүст хяналтын бүлэгтэй харьцуулахад статистикийн үнэн магадлалтай (p<0.05) бага тодорхойлогдсон. Харин сийвэнгийн ГТП-1 даавар таргалалттай хүмүүст багассан байв. Дүгнэлт: Таргалалттай хүмүүсийн цусан дахь идэвхтэй грелины хэмжээ багасах нь гипергликеми гиперинсулинеми болох, улмаар инсулины дөжрөл үүсч чихрийн шижингээр өвчлөх гол шалтгаан байж болох юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүний 1-р араа шүдийг имплантаар сэргээхэд өөрчилсөн эдгэрэлтийн абатментийг хэрэглэсэн үр дүн(2025-12-05) ;Вэнчао Ли (Wenchao Li) ;Б.БатбаярҮндэслэл: Шүдний имплант эмчилгээ хийх үед буйлны зөөлөн эдийн ерөнхий бүтэц болон ширхэг чухал ач холбогдолтой. Эдгэрэлтийн абатмент нь буйлыг хэлбэржүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг, ялангуяа хүзүүвч хэсгийн дизайн нь зөөлөн эдийн байдал болон цөгцний харагдах байдалд нилээд их хэмжээгээр нөлөөлдөг. Зорилго: Эрүүний 1-р араа шүдийг имплантаар сэргээсний дараах өвчтөний сэтгэл ханамжтай байдал болон буйлны эдийн бүтцийн өөрчлөлтөнд өөрчилсөн эдгэрэлтийн абатмент хэрхэн нөлөөлж байгааг судлах. Арга, аргачлал: Эрүүний 1-р араа шүдгүй 30 өвчтөнийг имплант эмчилгээний судалгаанд хамруулав. Бид хяналтын бүлэгт 15 өвчтөнийг, судалгааны бүлэгт 15 өвчтөнийг тус тус хамруулав. Судалгааны бүлгийн өвчтөнд өөрчилсөн эдгэрэлтийн абатментийг хэрэглэж, хяналтын бүлгийн өвчтөнүүдэд стандарт эдгэрэлтийн абатмент хэрэглэв. 2 сарын дараа цөгцийг сэргээв. Имплантын эргэн тойрны зөөлөн эдийн индекс, буйлны гоозүйн оноо (PES) болон өвчтөний сэтгэл ханамжийн байдлыг эмчилгээ дууссан өдөр (T0), 1 сар (T1), 3 сар (T2) болон 6 сар (T3)-ын дараа тус тус үнэлэв. Үл хамаарах түүврүүдийн т-тестээр статистик дүн шинжилгээ хийгдэв. Үр дүн: Имплант орчмын зөөлөн эдийн индекс нь Т0, Т1, Т2 болон Т3 саруудад хяналтын бүлэг болон судалгааны бүлгийн хооронд ялгаатай байдал ажиглагдсангүй (P>0.05). Дундаж буйлны гоозүйн оноо Т0, Т1 болон Т2 саруудад судалгааны бүлэгт өндөр байв (P < 0.05). VAS онооны хувьд группын хооронд Т0, Т1 болон Т3 саруудад ялгаа харагдаагүй бол Т2 буюу 3 сарын дараа судалгааны бүлэгт хяналтын бүлэгтэй харьцуулахад сэтгэл ханамж өндөр болсон байв (P < 0.05). Дүгнэлт: Эрүүний 1-р араа шүдийг имплантаар сэргээх үед стандарт абатменттай харьцуулахад өөрчилсөн эдгэрэлтийн абатментийг хэрэглэхэд зөөлөн эдийн эдгэрэлт маш сайн байсан ба өвчтөний сэтгэл ханамжийн байдал өндөр байгаа нь тус тус тодорхойлогдлоо.
