АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
22 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын амьтанд үүсгэсэн чихрийн шижин хэв шинж 2 эмгэгт Саппарин шахмал эмийн үзүүлсэн зарим үр дүн(2026-09-15) ;DA WA ;Б.Дэжидмаа ;Ч.Эрдэнэчимэг ;А.АнуЧ.ЧимэдрагчааҮндэслэл: Чихрийн шижин өвчин нь дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 2020 онд 42.9 хувийг эзэлж, 10000 хүн амд 111.4 байгаа нь өнгөрсөн он (2019 онд 82.9)-оос 28.5%-иар нэмэгдсэн байна. Энэ нь чихрийн шижин өвчний тархалт хойшид улам нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна. Монголын уламжлалт анагаах ухаанд Саппарин шахмал эмийг цусны эмгэг болон элэгний өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг. Энэхүү эм нь C. jubata, C. sappan, Z. ofÏcinale болон H.rhamnoides гэсэн дөрвөн үндсэн найрлагатай. Зорилго: Туршилтын харханд өндөр өөх тос бүхий хоол ба бага тунтай стрептозоциноор үүсгэсэн чихрийн шижингийн эмгэг загварын үед Саппарин эмийн үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Бид Bailu Duan (2017) нарын аргаар 40 толгой вистар үүлдрийн харх ашиглан өндөр өөх тостой хоолыг 28 хоног өгсний дараа стрептозотоцин (35 мг/кг) хэвлийн хөндийд тарьж чихрийн шижин 2 хэв шинжийн эмгэг загвар үүсгэсэн. Стрептозотоциныг тарьснаас хойш 21 хоногийн турш Саппариныг 89 ба 178 мг/кг тунгаар диабет үүсгэсэн харханд амаар өгсөн.Туршилтын төгсгөлд Инсулин, GLUT4, SOD, GLP1 хэмжээг 14 ба 21 хоногийн дараа ELISA аргаар үйлдвэрлэгчийн протоколын дагуу тодорхойлсон. Үр дүн: Өлөн үеийн глюкозын хэмжээнд 14, 21 хоногийн дараа судалгааны бүлэг болох Саппарины 89 мг/кг тунд 33%, 178 мг/ кг тунд 22.5%-иар хяналттай харьцуулахад буурсан нь тогтоогдсон (p=0.05). Глюкозын ачаалалтай сорилд Саппаринаар эмчилсэн бүлгийн 89 мг/кг тунд эмгэг хяналттай харьцуулахад эхний хэмжилтээр глюкоз 31% нэмэгдсэн бол 30, минутад 10%, 120 минутад 30%-иар буурсан байна (p=0.04). Цусан дахь инсулиний хэмжээнд Саппарин эмийн 89 мг/кг тунд инсулин нь 14 дэх хоногт 20%, 21 дэх хоногт 19.8%-иар эмгэг хяналттай харьцуулахад багассан бол 178 мг/кг тунгийн бүлэгт 15 ба 20%-иар бууруулсан нь эрүүл хяналттай ойролцоо байна (p=0.05). Харин Саппарины 89 ба178 мг/кг тунгаар эмчилсэн бүлэгт HOMA-IR нь хугацаанаас хамааралтай 42-46%-иар буурсан нь статистикийн хувьд магадлал илэрсэн байна (p=0.05). Дүгнэлт: Харханд үүсгэсэн чихрийн хэв шинж 2 эмгэг загварын үед Саппарин эм нь глюкозын хэмжээ бууруулах, инсулиныг багасгах, инсулин тэсвэржилт буюу HOMA-IR багасгах, өөх тосны солилцоонд эерэг нөлөөтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цох хорхойны феромон ба анагаах ухаан дахь хэрэглээ(2026-05-22); ;Б.Дагданбазар; ;Д.ЭнхмааҮндэслэл: Шавьж бол эмийн шавхагдашгүй эх үүсвэр бөгөөд шавьжны биед агуулагдаж байгаа биологийн идэвхит бодисуудыг судлах зайлшгүй хэрэгтэй юм. Монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээнд хэрэглэдэг байсан янз бүрийн шавьж, цох хорхойн тухай мэдээлэл байдаг ч эдгээрийг эх сурвалжийн түвшинд түүвэрлэн харьцуулан бичсэн судалгаа хомс байна. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд “Шавьж эмчилгээ”-нд хэрэглэдэг янз бүрийн шавьж хорхой, ялангуяа элдэв цохын төрөл зүйлийн биед агуулагдах феромонт шүүрлүүдийн найрлагын талаарх мэдээлэл ба тэдгээр шавьжийг ямар өвчин эмгэгийн үед хэрэглэдэг байсан талаарх мэдээллийг эх сурвалжуудаас судлан тогтоох. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд эх сурвалж болон түүхийн судалгааны арга, анализ синтезийн арга, системийн задлан шинжлэх арга, түүхийн харьцуулалтын аргыг ашиглав. Мэдээллийг уламжлалт анагаах ухааны сурвалж номнуудаас шавьж эмчилгээ, тэр дундаа цох хорхойг ардын эмнэлгийн эмчилгээнд хэрэглэж байсан эх сурвалжуудыг тодотгон гаргаж, нэгтгэн дүгнэв. Үр дүн: Эх сурвалжуудаас үзэхэд монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээнд амьтны гаралтай эмийн зүйлийн дотор үе хөлтний хүрээний төлөөлөл болох хавч, аалз, хилэнцэт хорхой, царцаа, зөгий элдэв зүйлийн цох, өт хорхой зэрэг өдий төдий олон янз “эмчилгээний хорхой шавьж” хэрэглэдэг байсан байна. Үүний дотор буглаа цох, шивхэрч цох, хар цохыг уламжлалт анагаах ухаанд судсан туулга хийхэд, үе мөч, булчин махны өвчин, эмэгтэйчүүдийн олон төрөл өвчин, саажиж өрөөл татанхай болох, толгойн өвчин, 11 цанх өвчин бүгдэд нь цох хорхойг тустай гэж заагаад дор бүрд нь зориулалттай жор гаргаж эмчилгээнд хэрэглэдэг байсан байна. Дүгнэлт: Уламжлалт анагаах ухааны эмчилгээнд биологийн ангиллаар шавьжийн ангиас янз бүрийн хорхой, нэн ялангуяа хатуу далавчтаны багийн төлөөллөөс олон янзын цохыг хэрэглэдэг байжээ. Тэдгээрийн бие агуулагдах феромонт шүүрэлд олон төрлийн химийн бодис агуулагддаг байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаан гоёо ургамлын эх сурвалжийн судалгаа(2026-05-22) ;Т.Төрболд ;Д.Энхмаа; Үндэслэл: Улаан гоёо (Cynomorium songaricum Rupr.) нь Төв Азийн хуурай бүс нутагт тархсан ховор шимэгч ургамал бөгөөд уламжлалт анагаах ухаанд (УАУ) эртнээс “тоник” буюу тэтгэх зорилгоор хэрэглэгдэж ирсэн. Түүхэн сурвалжууд болон орчин үеийн фармакологийн судалгааны хоорондын уялдаа холбоог тодорхойлох нь уг ургамлын эмчилгээний ач холбогдлыг нотлоход чухал юм. Зорилго: Улаан гоёо ургамлын түүхэн хэрэглээг сурвалж бичгээр тодруулах, орчин үеийн фитохими, фармакологийн судалгааны үр дүнтэй уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгөхөд оршино. Арга, аргачлал: Судалгааг түүхэн судалгааны загвар (HRD)-ын хүрээнд гүйцэтгэсэн. Түүхэн-харьцуулсан шинжилгээний аргаар В.И.Грубов (1982), “Бэньцао ганму”, “Бэньцао яньи буи” зэрэг сонгодог эх сурвалжуудыг системчлэн шинжлэв. Үр дүн: Түүхэн сурвалжуудад улаан гоёог “Инь хийг тэтгэж, үрийн шим цусыг нэмэгдүүлнэ” гэж тодорхойлсон нь орчин үеийн судалгаагаар тогтоогдсон 98 төрлийн биологийн идэвхт бодис (флавоноид, тритерпеноид г.м)-ын антиоксидант, нөхөн үржихүйг дэмжих үйлдэлтэй нийцэж байна. Ургамлын аюулгүй байдал болон элэг, ходоод хамгаалах идэвх нь фармакологийн туршилтаар батлагдсан байна. Дүгнэлт: 1. Улаан гоёо (Cynomorium songaricum Rupr.) нь Монголын говийн ховор шимэгч ургамал бөгөөд XIII зууны эх сурвалжид тэмдэглэгдсэн уламжлалт хэрэглээ нь орчин үеийн шинжлэх ухааны судалгааны дүнтэй нийцэж байна. 2. Түүхэн эх сурвалжуудад үрийн шимийг хадгалах, бөөрийг тэтгэх, бэлгийн чадлыг дэмжих, хуурайшлыг чийглэх, саажилт болон сулралыг эмчлэх зэрэг олон талын үйлдлийг дурдсан бол орчин үеийн фитохимийн судалгаагаар флавоноид, полисахарид, тритерпеноид, стероид зэрэг олон бодис илэрч, фармакологийн ач холбогдолтой болох нь батлагдсан. 3. Wei нар (2019) хордлогын үнэлгээг хийж, аюулгүй байдлыг нотолсон бол Enkh-Amgalan нар (2024) экологийн ач холбогдлыг тодруулсан байна. Энэ нь улаан гоёог зөвхөн эмийн ургамал бус, экосистемийн чухал бүрэлдэхүүн болохыг харуулж байна. 4. Иймээс улаан гоёо нь уламжлалт хэрэглээ болон орчин үеийн судалгааны дүнг уялдуулсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, эмчилгээний өндөр ач холбогдолтой ургамал болох нь батлагдаж байгаа тул цаашид клиник туршилт, тарималжуулалт, хамгаалалтын арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлагатай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уламжлалт жор найрлагад суурилсан Дэ-Мон сиропын томуугийн эсрэг эмнэлзүйн судалгаа(2026-03-30) ;Ж.Мөнхжаргал; ; Н.ОюунцэцэгҮндэслэл: Уламжлалт анагаах ухаанд томуу өвчний эмчилгээнд хэрэглэгдэж ирсэн Дэва-5 тангийн судалгаагаар томуугийн А(H3) вирусийг дарангуйлах, Staphylococcus aureus бактерийн өсөлтийг саармагжуулах үйлдэлтэй болох нь тогтоогдсон. Энэхүү уламжлалт жор найрлагад технологийн боловсруулалт хийж Дэ-мон сиропыг гарган авсан бөгөөд уг сироп цочмог үрэвслийн эсрэг нөлөөтэй болох нь судалгаагаар тогтоогдсон тул эмнэлзүйн судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Уламжлалт жор найрлагад суурилсан Дэ-Мон сиропын томуу өвчний үед үзүүлэх үрэвслийн эсрэг нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Төв эмнэлгийн амбулаторийн хүүхэд болон уушги судлалын кабинетийг түшиглэн санамсаргүй хяналтат эмнэлзүйн туршилт судалгааны загвараар 2025 оны 11-р сараас 2026 оны 3-р сар хүртэлх хугацаанд хамруулах шалгуурт нийцсэн 160 хүнийг хамруулан санамсаргүй түүврийн аргаар 2 бүлэгт хувааж, эмчилгээний бүлэгт томуугийн стандарт эмчилгээ болох оселтамивир дээр нэмж Дэ-Мон сиропыг хүүхэд болон насанд хүрэгчдэд тохирох тунгаар өдөрт 4 удаа, 5 өдөр уулгав. Хяналтын бүлэгт оселтамивирийг хүүхэд болон насанд хүрэгчдэд өдөрт 2 удаа нийт 5 хоног уулгав. Судалгааны үр дүнг эмчилгээний өмнө болон дараа гематологийн шинжилгээг авч үр дүнг тооцсон. Үр дүн: Судалгаагаар эмчилгээний насанд хүрэгсдийн бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад цагаан эс, нейтрофилийн хэмжээ статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай (p<0.05) буурсан. Эмчилгээний бүлгийн хүүхдүүдийг хяналтын бүлэгтэй харьцуулахад цусан дахь цагаан эс, С-урвалж уураг, нейтрофилийн хэмжээ буурсан нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Дүгнэлт: Уламжлалт жор найрлагад суурилсан Дэ-Мон сироп нь томуу өвчний үед цусны цагаан эс, С-урвалж уураг, нейтрофилийн хэмжээг статистик үнэн магадлалтайгаар бууруулж (p<0.05) үрэвслийн эсрэг нөлөө үзүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уламжлалт анагаах ухаанд ёл шувуу (Gypaetus barbatus)-ны сангасыг эмчилгээнд хэрэглэж ирснийг тэмдэглэсэн зарим сурвалж зохиолыг тодруулан судлах нь(2026-02-03) ;Соёлт (Suyalatu) ;Б.БатболдҮндэслэл: Ёл шувуу (Gypaetus barbatus)-ны сангасыг уламжлалт анагаах ухаанд олон жилийн турш эмийн түүхий эд болгон ашиглаж ирсэн түүхтэй. Ёл шувуу нь өөрийн өвөрмөц биологийн онцлогтой бөгөөд түүний сангасыг уламжлалт эмийн жорын бүрэлдэхүүнд оруулан хэрэглэж иржээ. Уг түүхий эдийг голчлон хоол боловсруулах эрхтний хямрал, хавдар, шарх, сэтгэцийн гаралтай зарим эмгэгийг эмчлэхэд ашигладаг байсан талаар сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Гэсэн хэдий ч ёл шувууны сангасны эмчилгээний хэрэглээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан ажил хязгаарлагдмал байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд ёл шувууны сангасыг эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн талаарх зарим сурвалж, зохиолуудад тэмдэглэн үлдээсэн мэдээллийг нэгтгэн тоймлох. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд эх сурвалж болон түүхийн судалгааны арга, анализ синтезийн арга, системийн задлан шинжлэх арга, түүхийн харьцүүлалтын аргыг ашиглав. Судалгааг уламжлалт анагаах ухааны сурвалж номнуудаас Ёлын (Gypaetus barbatus) сангасны хүний өвчний эмчилгээнд, ялангуяа ходоодны хавдрын эсрэг хэрэглэж байсан эх сурвалжуудыг тодотгон гаргаж, нэгтгэн дүгнэсэн. Үр дүн: Судалгааны эх сурвалжуудаас үзэхэд ёл шувууны сангас нь Төвд, Монгол, Хятадын уламжлалт анагаах ухаанд эмчилгээний чухал бүрэлдэхүүн хэсэг байж, ялангуяа ясны өвчин, хоол боловсруулах эрхтний эмгэг, үрэвсэлт өвчнийг эмчлэхэд өргөн хэрэглэгдэж ирсэн байна. Ёлын сангасыг уламжлалт анагаах ухаанд ихэвчлэн шарж түлэх, номхотгон боловсруулах аргаар бэлтгэсний дараа эмийн жорын бүрэлдэхүүнд ашигладаг бөгөөд гашуун амттай, бүлээн чанартай, бэтгийг эвдэн бадганыг арилгах, илчийг сэлбэх, эс шингээснийг шимэгдүүлэх, дуршил нээх, хавдрыг ховхлох үйлчилгээтэй хэмээн уламжлалд тэмдэглэсэн байдаг. Кальци, фосфор зэрэг эрдэс бодисоор баялаг найрлагатай тул ясны бодисын солилцоог дэмжих, ясны сийрэгжилтийг бууруулах, шинээр яс үүсэх үйл явцыг идэвхжүүлэхэд тустай гэж уламжлалт сурвалжуудад дурдсан байдаг. Дүгнэлт: Ёл шувуу (Gypaetus barbatus)-ны сангас нь уламжлалт анагаах ухаанд олон зууны турш хэрэглэгдэж ирсэн бөгөөд голчлон ясны өвчин, хоол боловсруулах эрхтний эмгэг, үрэвслийн гаралтай өвчний үед ашиглагдаж иржээ. Уг сангас нь кальци, фосфор зэрэг эрдэс бодисоор баялаг тул яс бэхжүүлэх, хоол шингээлтийг дэмжих, үрэвслийг бууруулах боломжтой хэмээн үздэг. Гэсэн хэдий ч орчин үеийн эмнэлзүйн судалгаа хязгаарлагдмал хэвээр байгаа тул түүний эмчилгээний үр нөлөө, аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн нарийвчилсан судалгаа шаардлагатай байна. Цаашдын судалгаанд ёл шувууны сангасны биологийн идэвх, эмчилгээний боломжийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох нь зүйтэй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хамба номун ханы “Увдист рашааны дусал” судрын Шүлгэлсэн орчуулгын онол, практикийн ач холбогдолҮндэслэл: XVII зууны эхэн үеэс эхлэн Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн туурвисан эмчилгээ болон эм, найрлагын талаарх 5 зохиол, Сүмбэ хамба Ишбалжирын “Дөрвөн рашаан”, “Цагаан болор толь” эмчилгээ, эмийн судрууд, тойн Жамбалдоржийн “Үзэсгэлэнт нүдэн чимэг” эмийн ном, Жамбалчойжиданзанпэрэнлэйн “Увдисын далай” эм найрлагын томоохон бүтээлүүд анагаах ухааны практикт өргөнөөр хэрэглэгдэж эхэлсэн1-3. Зорилго: Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн “Увдист рашааны дусал” судрын шүлэглэсэн орчуулга дахь онол практикийн ач холбогдлыг ханиадыг эмчлэх эмийн жишээгээр тайлбарлах. Арга, аргачлал: Анализ нь задлах, ялгаж салгах гэсэн утгатай бөгөөд судлаач сонгож авсан объект буюу үзэгдэл юмыг өөрийн сэтгэхүйгээр тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдэд ангилна. Ингэснээр тухайн объектын хийсвэрлэж болох үндсэн шинж чанарууд тодорхой бүрэлдэхүүн хэсгүүд дээр илүү тод илэрч гарна. Анализ хийх нь объектыг задлан шинжилснийг шууд дагалдан зайлшгүй хийгддэг сэтгэхүйн логик үйлдэл юм. Энэхүү аргаар Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн “Увдист рашааны дусал” сударт байгаа ханиадыг эмчлэх эмийн хэрэглээний утгыг нээн гаргах задлан шинжилж судлав. Задлан шинжилж гарсан үр дүнг нэгтгэн дүгнэх замаар анализсинтезийн аргыг ашиглав. Үр дүн: Бидний судалгаандаа үндсэн материал болгон авсан Лувсанданзанжанцангийн “Увдист рашааны дусал” судар нь Энэтхэг, Төвөдийн анагаах ухааны сонгодог бүтээл болох “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийн “Увдисын үндэс”-т5 эхлэн суралцахад улам ойр дөхөм болгосноороо тухайн үеийн анагаах ухааны сургуулийн шавь нарт гол гарын авлага нь болж байжээ. Дүгнэлт: Хамба Номун хан Лувсанданзанжанцангийн зохиосон 18-н хуудастай “Увдист рашааны дусал” номд хий, шар, бадган, бор, эс шингэсэн, бэтэг, хаван, халуун унгирал, эрхтэн, цул, сав, хэсэг бусаг зэрэг 22 өвчний эмчилгээний аргыг өөрийн туршлагаас гадна Энэтхэг, Төвөдийн анагаах ухааны мэргэдийн олон арван ном судар, гарын авлагыг нарийвчлан судалж бичсэн хамгийн итгэмжтэй эмчилгээний аргуудыг багтаасан бүтээл болох нь тодорхой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төрсний дараах умайн эргэн хөгжилд Шимшин-6 эмийн үзүүлэх нөлөөг туршилтын амьтанд судалсан дүн(2025-10-20) ;Ж.Номин-Эрдэнэ ;Б.Дэжидмаа ;Ч.Эрдэнэчимэг ;Д.МөнхцэцэгЧ.ЧимэдрагчааҮндэслэл: Шимшин-6 эм нь гишүүнэ, чацаргана, гажа, руда, хэл цоргигч давс, хужир гэсэн 6 найралтаас бүрдэх бөгөөд сарын хир хоригдсон, эмэгтэйн цус бүрэлдсэн өвчний үед хэрэглэгддэг уламжлалт эм юм. Төрсний дараа умайн агшилтыг сайжруулах, цус алдалт болон үрэвслээс урьдчилан сэргийлэх зорилгоор өргөн хэрэглэгдэж буй Шимшин-6 эмийн үйлдлийг нотолгоожуулах зорилгоор судалгааг хийсэн. Зорилго: Шимшин-6 эмийн хархны төрсний дараах умайн эргэн хөгжилд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг Уламжлалт Анагаах Ухааны Технологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний төвийг түшиглэн туршилт судалгааны загвараар Zheng ZH (2019) нарын аргаар хийсэн. Хархнуудыг төрсний дараа 4 бүлэгт хуваан Шимшин-6 шахмал эм (ШШЭ) 180мг/кг ба 90 мг/кг тунгаар, Шимшин-6 талх эм (ШТЭ) 163 мг/кг тунгаар, хяналтын бүлэгт физиологийн уусмалыг өдөрт 2 удаа нийт 5 хоног уулган эстроген, прогестрон даавар, TNFα, TGF-β1, TGF-β3 цитокины түвшинг ELISA-ын аргаар тодорхойлсон. Судалгааны төгсгөлд амьтдыг ёс зүйн дагуу егүүтгэн умайг авч жинг тодорхойлон, эд судлалын шинжилгээнд умайн салстын зузаан, булчин давхаргын бүтэц, булчирхайг үнэлсэн. Үр дүн: Төрсний дараах загвар бүлгийн хархны умайн жин хээлгүй хяналтын бүлгийн амьтнаас 46.13% (p=0.001) нэмэгдсэн бөгөөд Шимшин-6 эм хэрэглэсэн бүлэгт загвар бүлэгтэй харьцуулахад умайн жин 15.9-25.3% хүртэл буурсан (p=0.001) байв. ШШЭ нь 90мг/кг, 180 мг/кг тунд эстроген дааврыг бууруулах (p=0.0008) нөлөөтэй байна. TNF-α хэмжээ загвар бүлэгт 42.0±2.9 пг/ мл, хяналтын бүлэгтэй харьцуулахад 12.0% нэмэгдсэн ба ШШЭ нь 90 мг/кг тунд 36.2±1.3 пг/мл хүртэл бууруулсан байв (p=0.05). Шимшин-6 эм хэрэглэсэн бүлгүүдэд TGFβ1 хэмжээг нэмэгдүүлэх (p=0.006), TGFβ3 хэмжээг ихэсгэх (p=0.01) нөлөө үзүүлсэн. Умайн эд судлалын шинжилгээнд ШШЭ 90 мг/кг, ШТЭ 162 мг/кг хэрэглэсэн бүлэгт үрэвсэлт, цусархаг өөрчлөлт багассан, булчингийн давхаргын агшилт илүүтэй явагдаж эхэлсэн, булчингийн ширхэг эрэмбэлэгдсэн байв. Дүгнэлт: Шимшин-6 уламжлалт эм нь хархны төрсний дараах умайн эргэн хөгжлийг дэмжих нөлөөтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол уламжлалт анагаах ухааны эх сурвалжууд дахь хятад анагаах ухааны эмчилгээний арга туршлагын зарим нөлөөлөл(2025-05-05); ;Ч.Чимэдрагчаа ;Н.БатсайханТ.АлимааҮндэслэл: Дэлхий дахинаа өнөөг хүртэл хэрэглэгдэж ирсэн, өвөрмөц онцлог агуулсан, эмнэн засах арга бүхий эмнэлгүүд болон европ анагаах ухааны эмчилгээ, үйлчилгээ нь өнөөгийн олон улс орны эрүүл мэндийн үйлчилгээнд хосолмол хэлбэрээр хэрэглэгдэж буй бөгөөд тэдгээрийг нэгдмэлжүүлэн нэгтгэх боломж бололцооны асуудал судлаачдын дунд өргөн хэлцэгддэг асуудлын нэг ажээ. Монголын уламжлалт анагаах ухааны хөгжилд Хятад болон бусад эмнэлгүүдийн нөлөөлөл хэрхэн тусгагдсан талаар нарийвчлан дүн шинжилгээ хийсэн, бие даасан судалгааны ажлын үр дүн өнөөг хүртэл хэвлэгдээгүй байгаа тул энэ асуудлыг чиглэл бүрээр тус бүрчлэн задлан шинжилж судлах нь өнөөгийн Монголын уламжлалт анагаах ухаан хэрхэн бүрэлдэн бий болсон түүхэн явцыг тодруулахад чухал шаардлагатай хэмээн үзэж байна. Зорилго: Монгол эмч нарын бүтээлүүдэд тодорхой кодуудын хүрээнд судалгаа явуулж хятад анагаах ухааны өгөгдөл, мэдлэг, мэдээлэл байгааг илрүүлэх. Арга, аргачлал: Судалгааны ажлыг түүх, эх сурвалж зохиолуудад тулгуурлан чанарын судалгааны аргаар явуулав. Судалгааны ажлын хэрэглэгдэхүүнүүдэд эх бичгийг кодлон судлах, сэдвээр бүлэглэх болон агууламжийн судалгааны аргуудын дагуу уг ажлыг гүйцэтгэв. Үр дүн: Кодлох судалгааны үр дүнгээс үзэхэд хятад эмнэлгээс авч хэрэглэсэн мэдээллүүдийн ихэнх нь “Халдвар” гэсэн кодод хамрагдаж байгаа болох нь илэрч байна. Үүнийг тус бүрчлэн авч үзвэл Сүмбэ Хамба Ишбалжирын бүтээлд уг мэдээллийн 42.8%, Цахар Гэвш Лувсанчүлтэмийн номд 50%, Миндол Хутагт Жамбалчойжиданзанпэрэнлэйн зохиолд 47.05%, Ишданзанванжил зохиосон “Шүрэн Чимэг”–т 87.5% нь халдвар гэсэн кодод хамарч байсан. Үүний дараагаар “Бэртэл гэмтэл” гэсэн кодод хамрагдах мэдээллийг зохиол тус бүрээр ангилан ялгахад Ишбалжирын бүтээлд 33.3%, Лувсанчүлтэмийн бүтээлд 0%, Миндол Хутагт Жамбалчойжиданзанпэрэнлэйн бүтээлд 24,0%, Ишданзанванжилын бүтээлд 6.25% гарч байгаа нь нийт кодуудын дотор удаах байранд орж байна. Дүгнэлт: 1.Судалгааны үр дүнгээс харахад дээрх бүтээлүүдэд хятад эмнэлгийн мэдээллүүдийн 56.66% нь халдварын тохиолдолтой холбоо бүхий мэдээллүүд байна. 2.Бодоо зэрэг халдварт өвчний үед хятад анагаах ухаанаас суралцсанаа монгол уламжлалт анагаах ухааны арга аргачлалтай ижилсүүлэн нэгтгэсэн нь өнөө үеийн нэгтгэмэл анагаах ухааны үйл явцыг нөхцөлдүүлсэн нэгэн томоохон нөлөөлөх хүчин зүйлийн илэрц байж болзошгүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зүрхний хий хатгалга өвчинд (TMK00.2) уламжлалт анагаах ухааны зарим эм хэрэглэсэн эмнэлзүйн судалгаа(2025-05-05) ;Болор (Bolor) ;Насандалай (Nasandalai)Т.АлимааҮндэслэл: Монгол уламжлалт анагаах ухаанд зүрхний хий хатгалга өвчнийг махбодыг тэгшитгэж, хий цусны гүйдлийг нэвтрүүлэн, тунгалаг цөвийн ялгаралтыг сайжруулж, хатгалгааг даран, зүрхний тамирыг төлжүүлж, өвдөлт намдаах, өвчний бодит байдалтай нь уялдуулан эмчилдэг. Тиймээс зүрхний хий хатгалга өвчний үед Зүрхний агар-8, Зандан-3 уламжлалт эмийн үзүүлэх нөлөөг судлахаар энэ судалгааг хийж гүйцэтгэв. Зорилго: Зүрхний хий хатгалга өвчний үед хэрэглэх зарим уламжлалт эмийн эмчилгээний үйлдлийг судлах. Арга, аргачлал: Судалгааг хяналтын бүлэггүй, нээлттэй, эмнэлзүйн туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд хамруулах шалгуур хангасан хүмүүсээс 48 үйлчлүүлэгчийг сонгон авч Зүрхний агар-8 эмийг 3 граммаар өглөө, Зандан-3 эмийг орой 3 граммаар тус бүр өдөрт 1 удаа, нийт 3 долоо хоногийн турш уулган эмнэлзүйн туршилт судалгааг хийв. Судалгааны үр дүнг SAQ асуумж, зүрхний өвдөлтийн зэргийн ангилал, 6 минутын алхалтын сорил, зүрхний цахилгаан бичлэг зэрэг үзүүлэлтээр судалгааны өмнө болон дараа үнэлэв. Судалгааны ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хороо (№24-25/03-01) болон ӨМӨЗО-ны ОУМЭХ (№2024-077)-с тус тус авч судалгаанд хамрагдсан хүмүүсийн сайн дураар хамрагдсан таниулсан зөвшөөрлийн хуудсаар баталгаажуулав. Эмнэлзүйн туршилт судалгааны үр дүнг T-test, repeated ANOWA тестийг ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд зүрхний хий хатгалга (TMK00.2) гэж оношлогдсон нийт 48 хүн хамрагдав. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас 53.94±1.69 жил ба үүнээс хамгийн залуу нь 44, хамгийн ахмад нь 60 настай байлаа. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг хүйсийн байдлаар авч үзвэл 15 (31,25 %) нь эрэгтэйчүүд, 33 (68,75%) нь эмэгтэйчүүд байв. SAQ үнэлгээгээр эмчилгээний өмнөх үр дүнг эмчилгээний дараах үр дүнтэй харьцуулан үзэхэд хөдөлгөөн (p<0.000), цээжний тогтвортой байдал (p<0.012), цээжний өвдөлт (p<0.000), эмчилгээний сэтгэл ханамж (p<0.001), амьдралын чанарын үнэлгээ (p<0.000) зэрэг сайжирсан үзүүлэлттэй байна. Титэм судасны архаг хам шинж буюу зүрхний өвдөлтийн Канадын ангиллаар үнэлгээ хийхэд судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 44 буюу 91.6%-д эмчилгээний өмнө II түвшинд байсан бол эмчилгээний дараа 37 буюу 77.08% нь I түвшинд орсон үнэлгээтэй байсан нь эмчилгээний өмнөх болон эмчилгээний дараах үзүүлэлтүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай (p<0.034) байв. Зүрхний үйл ажиллагааг 6 минутын алхалтын сорилоор тооцоход эмчилгээний өмнө 393.9±36.73 метр буюу үйл ажиллагааны зэрэг II зэрэг байсан бол эмчилгээний дараа 456.83±48.6 метр буюу I зэрэг болж сайжирсан (p<0.000) байна. Дүгнэлт: 1. Зүрхний хий хатгалга оноштой хүмүүст уламжлалт Зүрхний агар-8, зандан-3 эмийг хавсруулан уулгаж эмнэл зүйн сорилуудаар үнэлэхэд статистик ач холбогдол бүхий сайжирсан үр дүн үзүүлж байна. 2. Зүрхний хий хатгалга оноштой хүмүүст хөдөлгөөн, ердийн үйл ажиллагаа, өвдөлт, сэтгэл гутралын үзүүлэлтүүд статистик ач холбогдол бүхий сайжирч, амьдралын чанар дээшилж, зүрхний титэм судасны дутагдлын үед үйл ажиллагааны зэрэг нэмэгдсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын амьтанд Яшилдуу чацарганы навчны ил шарханд үзүүлэх нөлөөг судалсан дүн(2024-12-21) ;Э.Цэндбаяр ;Б.Ууганбаяр ;Г.МөнхзулЖ.БайгалмааҮндэслэл: Дэлхийн аль ч улс орны эрүүл мэндийн байгуулагын анхааралд осол гэмтэл зүй ёсоор багтдаг. Шарх, шархлаа нь арьс болон салст бүрхэвчийн гэмтлийн үед өргөн тохиолддог ба сүүлийн үед дэлхий нийтийн хэмжээнд вирус, бактер, химийн хорт бодис, физик, нийгэм, биологийн зэрэг тааламжгүй гадны хүчин зүйлс, дархлаа дутмагшилтай холбоотойгоор арьсны ил шархнуудын эдгэрэлт удаан явагдах хандлагатай байгааг судлаачид тэмдэглэсэн байна. Тиймээс шархыг эдгээх шинэ эмчилгээний аргуудыг хөгжүүлж, эмчилгээнд нэвтрүүлэх нь эмч судлаачидын өмнө тулгарч буй асуудлуудын нэг юм.4 Манай оронд энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил цөөнгүй байгаа хэдий ч туршилтын амьтаны шархны эмгэг загварт Яшилдуу чацарганы навчны үзүүлэх нөлөөг тодорхойлсон судалгааны ажил хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Туршилтын амьтанд үүсгэсэн ил шархны эмгэг загварт Яшилдуу чацарганы навчны үзүүлэх нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Яшилдуу чацарганы навчны цочмог хорон чанарыг В.П.Прозоровский (1978) нарын аргаар, ил шархны эмгэг загварыг D.T.Kaarthick (2021) нарын аргаар үүсгэж үзүүлэх нөлөөг тогтоосон. Үр дүн: В.Б.Прозоровский (1978) нарын аргаар тодорхойлоход Яшилдуу чацарганы навчны LD50=2.31 (1.7-3.2) гр/кг байна. Энэ нь И.В.Березовскаягийн ангиллаар цочмог хорон чанар багатай байв. ЯЧНны ил шархны эмгэг загварт үзүүлэх нөлөөг судлахад шархны талбайг 7, 14, 21 дэх хоногуудад 20%-67%-иар бууруулж, EGF-ийн хэмжээг 7 дахь хоногт 18.6%-иар, 21 дэх хоногт 13.7%-иар бууруулж байсан бөгөөд гистопатологийн шинжилгээгээр туршилтын 21 дэх хоногт ЯЧН хэрэглэсэн бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад хучуур эдээр бүрэн бүрхсэн, өнгөц давхарга бүрэн гүйцэтсэн, тосны булчирхай, үсний булцуу хэлбэржиж эхэлсэн ба үрэвслийн эсүүд байхгүй байна. Дүгнэлт: 1. Яшилдуу чацарганы навчны идээшмэлийн LD50 нь 1.7 г/кг3.2 г/кг буюу цочмог хорон чанар багатай байна. 2. Яшилдуу чацарганы навч нь талбайн хэмжээг бууруулах, EGF-ийн хэмжээг тогмол их хэмжээтэй байлгах замаар ил шархыг түргэн эмчлэх нөлөөтэй болох нь лабораторийн болон гистопатологийн шинжилгээгээр тогтоогдлоо.
