Nyamdavaa, Khurelbaatar
Loading...
Товч нэр
Nyamdavaa, Khurelbaatar
Бүтэн нэр
Nyamdavaa Khurelbaatar
Латин нэр
Nyamdavaa Khurelbaatar
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
15 results
Now showing 1 - 10 of 15
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Examining the Relationship between Healthcare Managers’ Leadership and Employee Job Satisfaction in Mongolia(Society for Science and Education, 2026-05-15) ;Boldbaatar Buayndelger; ; Erdenebileg NasantogtokhThe main goal of our study is to examine the impact of healthcare managers’ leadership on employee job satisfaction in Mongolia. To achieve this objective, the study adopts a quantitative research design and applies statistical methods, including regression analysis, to evaluate the relationship between key leadership dimensions and job satisfaction across different organizational levels. The research specifically focuses on leadership practices such as direction-setting, motivation, communication, and performance orientation within healthcare institutions. The findings reveal that leadership is a central and decisive factor influencing employee job satisfaction. Leadership outcomes emerge as the most consistent and influential predictor across all levels of the organization. However, the impact of leadership varies depending on hierarchical position. At senior management levels, leadership plays a strategic role in shaping organizational vision and climate. At middle management levels, its influence is more dependent on broader organizational conditions. In contrast, at operational and frontline levels, leadership has a more direct and immediate effect through daily supervision, support, and performance-related interactions. Furthermore, our study confirms that leadership operates as a multidimensional mechanism affecting job satisfaction through motivation, professional development, organizational culture, and service quality. Leadership approaches characterized by active engagement, fairness, clear expectations, and accountability significantly enhance employee satisfaction and organizational effectiveness, whereas passive leadership demonstrates little positive impact. In conclusion, our study highlights the critical importance of strengthening leadership capacity across all levels of healthcare organizations. Promoting active, outcome-oriented leadership is essential for improving employee job satisfaction, ensuring workforce stability, and enhancing the quality and sustainability of healthcare services in Mongolia. The findings contribute to both theoretical knowledge and practical improvements in healthcare leadership and management. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Validation of the Mongolian Version of the Multifactor Leadership Questionnaire (MLQ) in Clinical Leaders of Hospital(Mongolian National University of Medical Sciences, 2025-06-30); ; ; ;Erdenebileg, NasantogtokhObjective: Leadership is a critical determinant of healthcare quality, workforce development, and organizational performance. The Multifactor Leadership Questionnaire (MLQ-5X), based on the Full Range Leadership Theory, is widely used to evaluate transformational, transactional, and passive-avoidant leadership styles. However, a culturally validated Mongolian version has not yet been available. This study aimed to translate, culturally adapt, and validate the MLQ-5X for clinical leaders working in hospitals across Mongolia. Methods: A cross-sectional methodological study was conducted between March and September 2022 in 11 provinces and Ulaanbaatar. The MLQ-5X was translated using WHO translation guidelines and underwent expert panel review, pilot testing, and psychometric evaluation. A total of 1,458 clinical leaders participated. Construct validity was assessed through Exploratory and Confirmatory Factor Analyses (EFA and CFtA). Reliability was measured using Cronbach’s alpha, and face validity was evaluated through participant feedback. Results: EFA supported the original nine-factor structure. CFA showed a good model fit (CFI = 0.93, TLI = 0.91, RMSEA = 0.056). Reliability was high across all subscales (α = 0.834–0.968), with overall reliability at 0.973. Face Validity Index scores indicated strong clarity (0.82) and comprehension (0.85). Conclusions: The Mongolian MLQ-5X is a valid and reliable tool for leadership assessment in healthcare settings. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хот, хөдөөгийн 0-9 насны хүүхдийн гепатитийн В вирусийн халдвар, дархлаажуулалтын хамралтын судлах нь(2025-01-01) ;М.Булганхишиг; ; ; Ч.БаттогтохҮндэслэл: Монгол улсын хүн амын дунд элэгний хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж уг хавдраас шалтгаалсан нас баралт тэргүүлэх байр эзэлсээр байгаа бөгөөд 100.000 хүн амд ногдох элэгний эст өмөнгийн шалтгаант нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа нь дэлхийн дунджаас найм дахин их байгааг илтгэж байна. Манай орны хүн амын дунд ГВВ-ийн халдварын талаар хийгдсэн судалгаа шинжилгээний ажил цөөнгүй байдаг хэдий ч хүүхдийн дунд гепатитын В вирусийн эсрэг дархлаажуулалтын хамралтыг улсын хэмжээнд судалсан ажил хомс байгаа нь энхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хот, хөдөөгийн 0-9 насны хүүхдүүдийн дундах гепатитийн В вирусийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалтыг нөлөөлж буй хүчин зүйлстэй уялдуулан судлах. Арга, аргачлал: Бид судалгаандаа үндэсний хэмжээний хүн амд суурилсан агшингийн загварыг ашигласан. Ингээд Үндэсний статистикийн хорооны 2019 оны хүн ам зүйн мэдээлэлд үндэслэн түүврийн харгалзах хэмжээг 0-9 насны 4500 хүүхэд гэж тооцов. Үр дүн: Бидний судалгаанд 0-9 насны нийт 5027 хүүхэд хамрагдсанаас 33.7% (п=1692) нь Улаанбаатар, 66.3% (п=3335) нь аймгуудаас тус хамрагдав. Судалгаанд хамрагдагсдыг хүйсийн хувьд авч үзвэл 50% нь (п=2552) хөвгүүд, 50% нь охид (п=2554) байв. Судалгаанд хамрагдагсдыг насаар нь авч үзвэл 1 настай 465 хүүхэд, 2 настай 530 хүүхэд, 5 хүртэлх насны нийт 2789 (55.5%) хүүхэд, 6-9 насны 45% (п=2238) нь хүүхдүүд байв. Дүгнэлт: Уг судалгаанд 0-9 насны нийт 5027 хүүхэд хамрагдсанаас 917 (18.2%) хүүхэд хепатитын эсрэг вакцинд хамрагдаагүй, 57 (1.1%) хүүхэд 1-р тунд, 235 (4.7%) хүүхэд 2-р тунд, 3818 (75.9%) хүүхэд бүрэн 1-3-р тунд тус тус хамрагдсан байна. Судалгаанд хамрагдагсдын хувьд нас болон оршин суугаа газраас хамааран хамрагдалт харьцангуй ялгаатай байсан ч хүйсийн хувьд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаагүй. Дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүүхдүүдийн хувь 18,2% байгаа нь цаашид гепатитын В вирусийн эсрэг болон тавт вакцинд хүүхэд бүрийг товлолын дагуу бүрэн хамруулах хэрвээ хоцорсон тохиолдолд нөхөн дархлаажуулалтад заавал хамруулдаг болох мөн бүртгэл мэдээллийг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дархан хотын айл өрхийн доторх орчны тоосонцрын агууламжийг тодорхойлсон үр дүн(2025-01-01) ;Ж.Нямдорж ;М.Болор ;Э.Маралмаа; Үндэслэл: 2018 онд дэлхийн өвчний дарамт, осол ба эрсдэлт хүчин Тоосонцор зүйлийн судалгаагаар 2017 онд 1.6 сая хүн айл өрхийн доторх орчны Агаарын бохирдол агаарын бохирдолтой холбоотой нас барсан хэмээн мэдээллэсэн. Түүхий нүүрс Доторх орчны агаарын чанар муу байх нь амьсгалын замын өвчин, Сууц зүрх судасны өвчлөл зэрэг эрүүл мэндийн хүндрэл үүсгэхээс гадна астма болон харшлын өвчтэй хүмүүст илүү сөргөөр нөлөөлж байгааг онцолсон. 2019 онд хийгдсэн судалгаагаар 2.5 микрометр ба түүнээс бага диаметртэй тоосонцор болох РМ2.5-д удаан хугацаанд өртөх нь дундаж наслалтыг 1.8 жилээр бууруулж байна гэж тооцоолсон ба энэ нь агаарын бохирдолтой бүс нутагт өндөр байгааг тогтоосон. Мөн Миллер нарын (2007) судалгаагаар РМ2.5-д удаан хугацаагаар өртөх нь зүрх судасны өвчин, энэ нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгааг тогтоосон байна. Доторх орчны РМ2.5-ын агууламжийг тодорхойлохын тулд шууд хэмжилтийн төхөөрөмжүүдийг ашиглах нь агаарын бохирдуулагч бодисын тархалт, ялгарлын эх үүсвэрийг тодорхойлох, нөлөөллийн хувьд цаг хугацааны өөрчлөлтийг хянахад онцгой үр дүнтэй байдаг. Судалгаануудаас үзэхэд шууд хэмжилт нь орон нутгийн нөхцөл байдалд тохирсон, шаардлагатай нарийвчилсан мэдээллийг өгдөг ба хямд бөгөөд үр дүнтэй арга юм. Судалгааны ач холбогдол нь Дархан хотын сууцны дотор орчны агаарын бохирдлыг бодит цагийн хэмжилтээр үнэлж, бохирдуулагч бодисын тархалт, эрсдэл, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах юм. Зорилго: Дархан хотын өвлийн улиралд гэр, байшин, сууцны доторх орчны агаарын чанарыг Ригр1е А н багажаар үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгааны түүврийг зорилтот түүврийн аргаар Дархан хотын 128 айл өрхүүдийг судалгаанд хамруулав. Судалгаанд хамрагдсан айл өрхийн зуухны төрөл, хэрэглэж буй нүүрсний төрөл, айл өрхийн жилийн болон хоногийн нүүрсний хэрэглээ, галлагааны давтамж, зуух яндангийн битүүмжийн байдал зэрэг үзүүлэлтээр судлав. Судалгааны мэдээлэл цуглуулахад судалгаанд оролцогч айл өрхөд доторх агаарын чанарын шууд хэмжилтийн Ригр1е-Ап багаж байршуулах ба сарын дараа уг багажийг авах үед асуумжийн хуудас бөглүүлэх, доторх орчны Ригр1е-Ап багажийн 1 сарын хэмжилтийн үзүүлэлтүүдийг судалгааны мэдээ мэдээлэл болгон ашигласан. Асуумж нь Судалгаанд оролцогчоос хүн ам зүй, доторх орчныагаарт нөлөө үзүүлэх эрсдэлт хүчин зүйлийг багаж байршуулах үеийн 55 асуулт бүхий 7 хуудас асуумж, багаж авах үеийн 25 асуулт бүхий 3 хуудас мэдээллийг багтаасан. Үр дүнг “8Р88 25.0” программ ашиглан боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт Дархан хотод байршилтай 128 өрх хамрагдсан. Дархан хотын айл өрхүүдийн одоогийн сууцандаа амьдарч буй дундаж хугацаа нь 9.5 жил нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй гарсан. Сууцны төрлөөр ангилж үзэхэд монгол гэрт 40.6%, байшинд 39.1%, орон сууцанд 20.3% байсан. Дархан хотын айл өрхүүдийн 24 цагийн дундаж РМ2.5-ын агууламж гэрт хамгийн их (70.9 цг/м3), байшинд (46.8 цг/м3), орон сууцанд (22.8 цг/м3) байсан нь ач холбогдол бүхий ялгаатай байсан (р=0.0001). Гэрийн доторх орчны РМ2.5-ын агууламж хамгийн их хувьсаж байгаа бөгөөд үүний дараа байшин, орон сууц байна. Орон сууцанд амьдардаг төвлөрсөн халаалттай айл өрхүүдэд РМ2.5-ын агууламж 24 цагийн дунджаар 22.8 цг/м3 байсан бол халаалтын гол эх үүсвэр нь зууханд суурилдаг гэр, байшинтай айл өрхүүдтэй харьцуулахад 59.4 цг/м3 байна. Энэ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан (р=0.0001). Харин, сайжруулсан зуух нь уламжлалт зуухтай харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа байсангүй. Дархан хотын судалгаанд оролцогчдын нийт 21.4% нь гэр бүлийн хэн нэгэн нь гэр дотор тамхи татдаг гэж хариулсан. Мөн 86.5% нь тогтмол арц, лаа, хүж, зул, ганга асаадаг бол 99.2% нь гэртээ агаар цэвэршүүлэгч хэрэглэдэггүй байв. Дүгнэлт: Дархан хотын суурьшлын гэр, байшин доторх орчны тоосонцрын агууламж 59.4 цг/м3 байсан ба ашиглаж буй зуухны төрлөөр ялгаатай, яндангийн битүүмж алдагдаж, зай завсар, цоорхой гарсан тохиолдол их байгаа нь доторх орчны агаарт бохирдуулагч бодис илүү тархах нөхцлийн бүрдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын агаарын бохирдлын тойм судалгаа(2025-01-01) ;Б.Өлзийхутаг ;Г.Энхжаргал; ;Г.ЖаргалсайханҮндэслэл: ДЭМБ-ын тоо, баримтаар агаарын бохирдлын улмаас 2021 онд дэлхийн хэмжээнд 8.1 сая хүн нас барж байгаа бөгөөд 5 хүртэлх насны хүүхдүүдийг оролцуулан дэлхий нийтийн хүн амын нийт нас баралтын хоёр дох шалтгаан болж байна. Мөн агаарын бохирдол нь цус харвалт, уушгины архаг бөглөрөлт өвчин, уушигны хорт хавдар, астма, зэрэг олон өвчинд нөлөөлж улмаар нас баралтад хүргэж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж өвлийн улиралд 750 мкг/м3 хүртэл нэмэгдэж байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс даруй 50 дахин ихсэж дэлхийн хамгийн их бохирдолтой хотын тоонд орж байна. Агаарын бохирдол нь Монгол улс төдийгүй дэлхийн олон улс оронд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байсаар байна. Агаарын ______________________ бохирдлын чиглэлээр хийгдсэн судалгаа, бүтээлүүдийг нэгтгэн дүгнэж, тоймлосон судалгаа хомс байгаа нь тус судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсын төрийн өмчит их дээд сургуулиудын агаарын бохирдлын чиглэлээр хийгдсэн нэг сэдэвт бүтээлүүдийг тоймлон судалж, үр дүнг нэгтгэн дүгнэх. Арга, аргачлал: Агаарын бохирдлын чиглэлээр 2011-2024 онуудад магистр, докторын зэрэг хамгаалсан нэг сэдэвт бүтээлд системт тойм анализ хийв. Үр дүн: Магистр, доктор хамгаалсан бүтээлүүдийг тоймлон дүгнэвэл магистрын судалгааны нэг сэдэвт бүтээл 76.0% (п=19), докторын судалгааны нэг сэдэвт бүтээл 24.0% (п=6)-ийг эзэлж байна. Судлагдсан нийт бүтээлийн 36.0% (п=9) нь агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг, харин 64.0% (п=16) нь бусад чиглэлээр судалсан байна. Агаар дах РМ2.5 тоосонцрын 2011-2024 оны хоорондох хоногийн дундаж агууламж Монгол улсын агаарын чанарын стандарт хэмжээнээс 16 дахин их, 11-р сараас 2-р саруудад бохирдол хамгийн өндөр, харин 7-р сард хамгийн бага агууламжтай байгааг зарим судалгааны дүнд дурдсан байна. Мөн зарим судалгааны үр дүнгээр нийслэлд сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн үеэс агаар дах РМ2.5 тоосонцрын хэмжээ буурсан байна. Агаарын бохирдол амьсгал, зүрх судасны өвчлөлд нөлөөлөхөөс гадна хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж, ургийн жинг бууруулсан үр дүнгүүд тодорхойлогдсон байна. Дүгнэлт: Монгол улсын төрийн өмчийн их дээд сургуулиудын агаарын бохирдлын нэг сэдэвт бүтээлүүдийг авч үзэхэд ихэвчлэн агаарын бохирдлын агууламж, концентраци болон эрүүл мэндийн нөлөөллийг судалсан бөгөөд цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн судалгааг их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, манлайллын оролцоотойгоор хийж, шийдвэр гаргагчдад хүргэх шаардлагатай байна. Агаарын бохирдол РМ2.5 тоосонцор Магистр Докторын бүтээл - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны манлайллын хэв маягийг судлах нь(2024-05-13) ;Б.Буяндэлгэр; ; Үндэслэл: Эрүүл мэндийн байгууллагын соёл, ажилчдын сэтгэл ханамж, өвчтөний тусламж үйлчилгээний чанарт манлайллын үзүүлэх нөлөө нь чухал хүчин зүйл болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Эрүүл мэндийн салбарт мэргэшсэн удирдах албан тушаалтнууд хомсдолтой байгаа бөгөөд эрүүл мэндийн тогтолцоонд тулгарч буй өнөөгийн сорилтуудын улмаас менежер, удирдлагууд нь манлайллын шинэ хэв маяг, ажилтнуудыг чадавхжуулах оновчтой стратегид суралцах шаардлагатай байна. Зорилго: Монгол Улсын хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудын манлайллын хэв маягийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг агшингийн аргаар хийж, Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудыг хамруулсан. Өөрчлөлтийн, идэвхитэй, идэвхигүй манлайллын 3 хэв маягийг тодорхойлох олон хүчин зүйлийн MLQ-360 асуумжийн аргыг ашиглан мэдээлэл цуглуулж, SPSS-26.0 программ ашиглан статистик боловсруулалтыг хийлээ. Үр дүн: Судалгаанд хот, хөдөөгийн 14 эмнэлгийн нийт 110 удирдах ажилтныг хамруулсан бөгөөд оролцогчдын 24.5% нь эрэгтэй, 75.5% нь эмэгтэй оролцогчид байсан. Судалгаанд оролцогчдын дундаж нас 40.6 (±9) жил, ажилласан жилийн хувьд дунджаар 9.0 (±8.4) жил байна. Удирдах ажилтны Өөрчлөлтийн манлайллын 5 хүчин зүйлийн дундаж оноо 2.97±0.59, хот хөдөөд ойролцоо түвшинд байлаа. Идэвхитэй манлайллын үндсэн үзүүлэлтүүдийг нэгтгэн үнэлэхэд 2.6±0.55 байгаа нь заримдаа болон ихэвчлэн хэрэгжүүлж байгааг илэрхийлж байна. Идэвхигүй манлайллын нэг гол үзүүлэлт болох удирдагч хүн үүрэг хариуцлагаас зайлсхийх давтамжийг үнэлэхэд хааяа болон заримдаа тохиолдож байгаа бөгөөд байршил болон хүйсийн хувьд ойролцоо байна. Дүгнэлт: Хот хөдөөгийн ЭМБ-ын удирдах ажилтны манлайллын хэв маягийн үзүүлэлтүүд харилцан адилгүй түвшинд байгаа хэдий ч хот хөдөө, хүйсийн хувьд статистик үнэн магадлалтай ялгаагүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Агаарын бохирдол болон амьсгалын замын өвчний тохиолдол, нас баралтын хамаарлыг судалсан дүн(2024-05-13); ; ;Б.Батзориг; Грегори ГрейҮндэслэл: Агаарын бохирдол нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан Томуу асуудлын нэг байсаар байгааг нэлээдгүй судалгаанууд батлан харуулсаар Багтраа байна. Улаанбаатар хотод агаарын бохирдуулагчдын жилийн дундаж Бохирдуулагч агууламж MNS 4585:2007 стандартад заасан хүлцэх хэмжээнээс их Тоосонцор байгаа нь бие махбодын олон эрхтэн системд сөрөг нөлөө үзүүлж байгаа Нас баралт юм. Улаанбаатар хотод хүүхдийн хатгалгаа өвчнийг бууруулах зорилгоор 2018 оноос бүх дүүргийн 0-2 хүртэлх насны хүүхдэд хатгалгааны эсрэг вакциныг хийсэн боловч хатгалгаа өвчлөлийн түвшин буурахгүй байгаа нь агаарын бохирдол болон бусад хүчин зүйлтэй холбоотой байна. Тухайлбал 2018 онд Монгол улсад амьсгалын тогтолцооны өвчин 10000 хүн амд 2.4 байсан бол 2021 онд 2.9 болж өссөн үзүүлэлттэй байна. Иймд гадаад орчны агаарын бохирдол, амьсгалын замын зарим өвчний тохиолдол, нас баралтын хамаарлыг судлах үндэслэл боллоо. Зорилго: Гуурсан хоолойн багтраа, томуу, томуу төст өвчин, амьсгалын замын өвчний шалтгаант нас баралт болон агаарыг бохирдуулагчдын хамаарлыг тогтоох. Арга, аргачлал: Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор үйлчлүүлэгчдийн өдөр тутмын тоон мэдээнээс томуу, томуу төст өвчин (J11), гуурсан хоолойн багтраа (J45), нас баралтын 2014-2022 оны тоон мэдээллийг ашиглан, гадаад орчны агаар бохирдуулагчид (PM2.5, PM10, PM1, CO, NO2) ба цаг уурын тоон мэдээг цаг уур орчны шинжилгээний газар (ЦУОШГ) болон суурин 18 харуулын мэдээг үндэслэн хугацааны цувааны шинжилгээний аргаар харьцуулалт хийсэн. Статистик боловсруулалтыг SPSS-25 программ ашиглан, цаг уур, агаарын бохирдлын хавсарсан нөлөөллийг тооцохдоо Квази-Поиссон регрессийн ерөнхий шугаман загварчлалын аргаар тооцож гаргалаа. Үр дүн: Томуу, томуу төст өвчнийг PM2.5-тай харьцуулж үзэхэд ялгаа ажиглагдахгүй (p=0.002) байсан ба PM10 тоосонцрын өртөлт 5 болон 6 өдрийн дараа өвчний тохиолдлыг 0.06%-иар нэмэгдүүлсэн буюу PM10-н хэмжээ 700 мг/м3-ээс ихсэхэд томуу, томуу төст өвчин 50.0%-иар нэмэгдэх хандлагатай байв (p=0.03431). Гуурсан хоолойн багтраа өвчний шинэ тохиолдол PM10 тоосонцорт өртсөн өдөр 0.7% (0.00409), 7 өдрийн дараа 0.65%-иар (p=0.00868) тус тус нэмэгдэж, РМ10 тоосонцрын концентрат өсөхөд харьцангуй эрсдэл ихсэж байна. PM2.5 тоосонцорт өртсөнөөс 3 өдрийн дараа гуурсан хоолойн багтраа өвчний шалтгаант нас баралт 5.87% (p=0.00152) нэмэгдэж, концентрат 80мкг/м3-с 200мкг/м3 хүртэл ихсэж, түүнээс дээш үед харьцангуй эрсдэл буурч байна. Дүгнэлт: 1. Агаарын үндсэн бохирдуулагчдад өртөх нь амьсгалын замын өвчлөл болох томуу, томуу төст өвчин, астмын тохиолдлыг нэмэгдүүлж байгаа ч нас, хүйсээс хамаарсан ялгаа байхгүй байна. 2. Агаарын үндсэн бохирдуулагчид 10 нэгж нэмэгдэхэд амьсгалын замын өвчний шалтгаант нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцор ба амьсгалын замын өвчний зарим шинж тэмдгүүдийг холбон судалсан дүн(2026-02-03); ;Б.Өлзийхутаг; ; Үндэслэл: Агаарын бохирдол нь дэлхий нийтийн дунд нийгмийн эрүүл мэндийн ноцтой аюул, эрсдэл болоод буйг цөөнгүй судалгаагаар нотолсон байдаг. Монгол улс нь гадна, доторх орчны агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлж буй бөгөөд үүнээс шалтгаалсан өвчлөл, нас баралт нь жил бүр нэмэгдсээр байна. Хүн амьдралынхаа ихэнх хувийг доторх орчинд өнгөрүүлдэг бөгөөд доторх орчны агаарын бохирдлыг тогтмол үнэлэн, судлах шаардлагатай юм. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг амьсгалын замын өвчлөлийн зарим шинж тэмдгүүдтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны когорт загвараар 2023 оны 10 дугаар сараас 2025 оны 07 дугаар сарын хооронд гүйцэтгэсэн ба Улаанбаатар хотын төвийн 4 дүүрэг болон Дархан хотуудыг тус тус судалгаанд хамруулав. Улаанбаатар хотоос гэр, байшинд амьдардаг тус бүр 48 өрх, орон сууцанд амьдардаг 24 өрх, Дархан хотоос гэр, байшинд амьдардаг тус бүр 48 өрх, орон сууцны 24, нийт 240 өрхийг зорилтот түүврийн аргаар хамруулсан. Судалгаанд хамрагдсан айл өрхүүдэд шууд хэмжилтийн (PurpleAir) багажийг 3-4 долоо хоногийн туршид байршуулан доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрыг 24 цагийн турш хэмжсэн. Айл өрхийн доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрыг хэмжсэний дараа тухайн өрхөөс судалгаанд хамрагдсан 18-60 насны оролцогчдоос асуумжаар мэдээлэл цуглуулан, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Үр дүнгийн боловсруулалтыг STATA-19.0, R программуудыг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд 213-239 айл өрхийг сонгосон ба үүнд 17-26 орон сууц, 42-58 байшин, 38-50 гэрт амьдардаг айл өрхүүд багтав. Улаанбаатар хотын айл өрхүүдийн доторх орчны агаарт агуулагдах PM2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж өвөл, зуны улиралд Дархан хотын айл өрхүүдээс харьцангуй өндөр хэмжигдсэн. Улаанбаатар хотын дүүргүүдээс PM2.5 тоосонцрын хамгийн өндөр агууламж Сонгинохайрхан дүүрэгт, хамгийн бага агууламж Баянзүрх дүүрэгт хэмжигдсэн. Хотуудыг халаалтын төрлөөр нь авч үзвэл зуухтай айл өрхүүд төвлөрсөн халаалттай айл өрхүүдээс илүү бохирдолтой байна. Дархан хотын хувьд орон сууцанд хамгийн бага агууламж 22.78-31.53 мкг/м³, байшинд 44.53-68.17 мкг/м³-ийн хооронд, уламжлалт эсгий сууцанд (гэр) хамгийн өндөр агууламж тус тус хэмжигдсэн (63.20-68.25 мкг/м³). Харин Улаанбаатар хотын айл өрхүүдэд PM2.5 тоосонцрын агууламж бүх төрлийн сууцанд харьцангуй өндөр байсан бөгөөд орон сууцанд 41.61-58.37 мкг/м³, байшинд 79.22-92.50 мкг/м³, уламжлалт эсгий сууц болох гэрт 76.69-86.31 мкг/м³ тус тус байв. Зуны улиралд Дархан хотод PM2.5 тоосонцрын доторх агууламж орон сууцанд 3.10-10.03 мкг/м³, байшинд 7.67-14.37 мкг/м³, уламжлалт эсгий сууцанд (гэр) 7.98-17.90 мкг/м³ байв. Сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж нь амьсгаадах, бие зарайх, бие сулрах, булчингаар өвдөх, дотор муухайрах, зүрх дэлсэх, найтаах, нус гарах, нүдний салст үрэвсэх, нүдний ухархайгаар хөндүүрлэж өвдөх, нүднээс нулимс гарах, толгой өвдөх, халуурах, хамар битүүрэх, ханиах, хоолны дуршил буурах, хоолой өвдөх, цэр гарах, цээж шуугих, цээжээр өвдөх зэрэгтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна. Дүгнэлт: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж өвлийн улиралд Монгол улсын стандарт хэмжээнээс өндөр байгаа бөгөөд судалгааны 2 жилийн хугацаанд өвөл, зуны аль ч улиралд Улаанбаатар хотод Дархан хоттой харьцуулахад өндөр байна. Доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж нь амьсгалын замын өвчний зарим шинж тэмдгүүдтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын сууцны доторх орчинд РМ1, PM10 тоосонцорын агууламжийг шууд хэмжилтийн багажаар судалсан дүн(2025-05-05); ;Г.Жаргалсайхан; ;Г.ЭнхжаргалҮндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээллээс үзэхэд дэлхийн нийт хүн ам буюу 99 хувь нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хэтэрсэн агаараар амьсгалж, бага болон дунд орлоготой улсын хүн ам хамгийн ихээр өртөж байна. Дотоод орчинд агаар бохирдох үндсэн шалтгаануудад гал түлэх, хоол хийх, цэвэрлэгээ, тамхи татах гэх мэт хүний үйл ажиллагаа, сууцны хана, шал, тааз, тавилга зэрэг сууцны шинж чанар, агааржуулалт, гадна орчны агаарын бохирдол ордог. Зорилго: Улаанбаатар хотын нийт 120 өрхийг түүвэрлэн сууцны доторх орчинд PM1, PM10 тоосонцорын агууламжийг хэмжиж үнэлэх. Арга, аргачлал: Бид сууцны доторх орчны агаар дахь PM1, PM10 тоосонцорын агууламжийг “PurpleAir” шууд хэмжилтийн багажийг 2023 оны 10-р сараас 2024 оны 01-р сар хүртэлх хугацаанд суурилуулж, PM1, PM10 тоосонцорын агууламжид нөлөөлөх зарим хүчин зүйлсийн талаарх мэдээллийг асуумжийн аргаар цуглуулсан. Нэг удаагийн хэмжилт 10 минутын турш үргэлжилсэн ба нийт 51,309 удаа хэмжилт хийсэн. Үр дүн: PM1 тоосонцорын агууламж гэрт 55.5±53.2 мкг/м3, байшинд 54.9±46.7 мкг/м3, орон сууцанд 31.6±40.1 мкг/м3 тус тус тодорхойлогдлоо (р<0.001). Мөн PM10 тоосонцорын агууламж гэрт 110.6±108.6 мкг/м3, байшинд 110.6±96.7 мкг/м3, орон сууцанд 62.2±83.0 мкг/м3 тус тус тодорхойлогдлоо (р<0.001). Тоосонцорын агууламжийг халаалтын төрлөөр авч үзэхэд зуух болон пийшинтэй өрхөд PM1 тоосонцорын агууламж 55.3±50.1 мкг/м3, PM10 тоосонцорын агууламж 110.6±103.0 мкг/м3 хэмжигдсэн бол төвлөрсөн халаалттай өрхөд PM1 тоосонцорын агууламж 31.6±40.1 мкг/м3, PM10 тоосонцорын агууламж 62.2±83.0 мкг/м3 (р<0.001). Хэмжилт хийсэн саруудыг авч үзэхэд РМ1 ба РМ10 тоосонцорын агууламж 2024 оны 1-р сард хамгийн өндөр буюу 64.8±55.1 мкг/м3 ба 131.4±116.0 мкг/м3 тус тус байлаа. Дүгнэлт: 1. Улаанбаатар хотын сууцны дотоод орчинд PM10 тоосонцорын агууламж MNS4585:2016 Агаарын чанарын стандарт хэмжээнд байсан хэдий ч ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хэтэрсэн байгаа нь хүн амын дунд өвчлөл, нас баралтыг нэмэгдүүлэх эрсдэлийг илтгэж байна. 2. Улаанбаатар хотын сууцны дотоод орчинд PM1, PM10 тоосонцорын агууламж байршил, сууцны төрөл, халаалтын төрөл, хэмжилт хийсэн сараар ялгаатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Анхан болон лавлагаа шатлалын эмнэлгийн ажилтнуудын сэтгэл ханамжийг судалсан үр дүн(2025-10-20) ;Б.Буяндэлгэр ;Э.Насантогтох; ;Ц.СарнайҮндэслэл: Эмнэлгийн ажилчдын сэтгэл ханамж нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар төдийгүй хүний нөөцийн тогтвортой байдал, байгууллагын гүйцэтгэл зэрэгт шууд нөлөө үзүүлдэг. Ажилтнуудын сэтгэл ханамж өндөр байх нь ажлын гүйцэтгэл нэмэгдүүлдэг бол буурах нь стресс, ажлаас халшрах зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг. Манай орны хувьд ажлын байрны сэтгэл ханамжийн судалгаа цөөнгүй хийгддэг хэдий ч эрүүл мэндийн салбарын ажилчдын дунд тодорхойлж түүнд ямар хүчин зүйл нь түлхүү нөлөөлж байгаа болохыг судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Анхан болон лавлагаа шатлалын эмнэлгийн ажилтнуудын ажлын байран дахь сэтгэл ханамж болон түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг 20222024 онд 11 аймаг, Улаанбаатар хотын 18-65 насны 1883 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнг хамруулан тоон судалгааны арга, агшны загвараар гүйцэтгэсэн. Сэтгэл ханамж 6 дэд бүлэг (дэмжлэгт удирдлага, хүний нөөцийн хөгжих боломж, мэргэжилтний ёс зүй, байгууллагын соёл, тусламж үйлчилгээний чанар, ажлын байрны аюулгүй орчин) –ээс бүрдсэн асуулгыг ашиглан Ликертийн 1-3 оноогоор үнэлэв. Статистик боловсруулалтыг IBM, SPSS-26.0 ашиглан боловсруулсан. Үр дүн: Судалгаанд оролцогсдын сэтгэл ханамжийн түвшин 77.6% байв. Дэд бүлгүүдээс ажлын байрны аюулгүй, дэмжлэгт орчин 71.7% буюу дунджаас бага, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал 83.4% дунджаас их байна. Судалгааны үр дүнгээс харахад Улаанбаатар хотын эмнэлэгт удирдах албан тушаалд, анхан шатлалын эмнэлэгт эмчээр ажиллах нь сэтгэл ханамжид эерэг нөлөөтэй байв (p<0.05). Нас нь статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан бол ажилласан жил нэмэгдэх тусам буурч (r=−0.09, p<0.001) урвуу хамааралтай байв. Судалгааны үр дүнгээс харахад ажилчдын сэтгэл хамамжийг сайжруулахын тулд дэмжлэгт удирдлага, хүний нөөцийн хөгжих боломж, байгууллагын соёл ажлын байрны аюулгүй, дэмжлэгт орчин зэргийг бэхжүүлэх, дэмжих замаар сайжруулах хэрэгцээтэй байна. Дүгнэлт: Ажлын байрны аюулгүй, дэмжлэгт орчин, хүний нөөцийн хөгжих боломж, байгууллагын соёл зэрэг нь ажилтнуудын сэтгэл ханамжид чухал нөлөөтэй. Судалгааны үр дүн нь ажилтны сэтгэл ханамжийг сайжруулахын тулд байгууллагын дэмжлэг, хөгжих боломж, ажлын байрны аюулгүй байдлыг оновчтой зохион байгуулах замаар нэмэгдүүлэх боломжтой болохыг харуулж байна.
