Gunchin, Batbaatar
Loading...
Товч нэр
Gunchin, Batbaatar
Бүтэн нэр
Gunchin Batbaatar
Латин нэр
Gunchin Batbaatar
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
12 results
Now showing 1 - 10 of 12
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Construction of Lentiviral Vectors for CAR-T Cell Applications in Mongolia(Atlantis Press International BV, 2025) ;Uurdmunkh, Suvd-Erdene; ;Tumurkhuyag, Ulziikhuu; Bat-Itgel, Ulziisaikhan - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Захын цусны цагаан эсүүдийн тоон үзүүлэлт ба хувь хүний шинж төрхийн шүтэлцээг цусны доноруудад судалсан дүн(2021-04-06) ;С.Цэндсүрэн ;Т.Хонгорзул; ; Монгол уламжлалт анагаах ухааны (МУАУ) өвөрчлөлийн үзэл баримтлалд хүний эрүүл мэндийг хүний билэг чанарын илэрхийлэл болсон хий, шар ба бадганы тэнцвэр дээр үндэслэн авч үздэг ба хүний нийт 7 өвөрчлөлийг ялган үздэг байна. Захын цусны цагаан эс, түүний бүлгүүдийн тоо, хоорондын харьцаа зэрэг үзүүлэлт нь эрүүл хүнд ихээхэн хэлбэлзэлтэй байх ба хэлбэлзэлийнх нь шинжээр хүмүүсийг бүлэглэн кластеруудад хуваах шаардлагатай гэж үздэг. Насанд хүрсэн, эрүүл цусны доноруудад цусны цагаан эс, түүний бүлгүүдийн тоо, хоорондын харьцаа ба хувь хүний зарим шинж төрхийн шүтэлцээг судлах зорилгоор судалгааг хийв. Судалгаанд 287 цусны донорыг хамруулан тэдний цусны бүлэг, хүн амзүйн ба биометрийн зарим үзүүлэлтийг асуумж ярилцлага, бодит үзлэг, донорын эрүүл мэндийн карт дахь мэдээллээс цуглуулав. Захын цусны гранулоцит, моноцит, лимфоцит эсийн тоог (эс/мкл) соронзон идэвхжилт урсгал эс тоолуурын аргаар тодорхойлов. Хүний галбир төрхийг биеийн жингийн индексийг (БЖИ)-ийг ашиглан АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн гаргасан томьёо ба ангилалыг ашиглан тодорхойлов. Хүний зан төрхийг “Four temperament” интерактив онооны сорилийг (O4TS v 1.0) ашиглан тодорхойлов. Хүний өвөрчлөлийг хүний хэв шинжийг тодорхойлох зорилгоор сорилыг ашиглаж МУАУ-ны мэргэжлийн эмч тодорхойлов. Үр дүн: Лейкоцит ба гранулоцит эсийн тоо, гранулоцит/моноцитийн ба гранулоцит/лимфоцитийн харьцаа нь нас ахихын хэрээр буурдаг, эрэгтэй доноруудад моноцит эсийн тоо их, гранулоцит/моноцитийн харьцаа бага, таргалалттай доноруудад лимфоцит эсийн тоо олширсон, гранулоцит/лимфоцитийн харьцаа багассан байв. Монгол уламжлалт анагаах ухааны хүний өвөрчлөл нь цусны цагаан эсийн тоо, харьцаа тодорхой шүтэлцээтэй байж болохоор байна. Шар билэг чанар нь лейкоцит ба гранулоцит эсийн тоо олшрох, гранулоцит/моноцитийн харьцаа нэмэгдэхтэй холбоотой бол хий билэг чанар нь моноцит эс бага байхтай холбоотой байхаар байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөр шилжүүлэн суулгалтын дараах үед үрэвслийн цитокиныг шинжилсэн үр дүн(2025-01-01) ;А.Ариунаа; ;Т.Өлзийхүү; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ийлдсийн IgA, IgM, IgG ба хавсаргын С3, С4 бүрдлийн агууламжийг цусны доноруудад тодорхойлсон дүн(2021-06-10) ;С.Цэндсүрэн; ; ;Т.ХонгорзулИйлдсийн иммуноглобулин А, М, G ба хавсаргын C3, C4 бүрдлийн агууламжийн үзүүлэлт нь эрүүл хүнд ихээхэн хэлбэлзэлтэй байх ба хэлбэлзэлийн шинжээр нь хүмүүсийг бүлэглэн кластеруудад хуваах шаардлагатай гэж үздэг. Насанд хүрсэн, эрүүл цусны доноруудад ийлдсийн иммуноглобулин А, М, G ба хавсаргын C3, C4 бүрдлийн агууламжийн ба хувь хүний зарим шинж төрхийн шүтэлцээг судлах зорилгоор судалгааг хийв. Судалгаанд 242 цусны донорыг хамруулан тэдний цусны бүлэг, хүн амзүйн ба биометрийн зарим үзүүлэлтийг асуумж ярилцлага, бодит үзлэг, донорын эрүүл мэндийн карт дахь мэдээллээс цуглуулав. Ийлдсийн иммуноглобулин А, М, G ба хавсаргын C3, C4 бүрдлийн агууламжийн иммунотурбидрметрийн аргаар тодорхойлов. Хүний галбир төрхийг биеийн жингийн индексийг (БЖИ)-ийг ашиглан АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн гаргасан томьёо ба ангилалыг ашиглан тодорхойлов. Хүний зан төрхийг “Four temperament” интерактив онооны сорилийг (O4TS v 1.0) ашиглан тодорхойлов. Хүний өвөрчлөлийг хүний хэв шинжийг тодорхойлох зорилгоор сорилыг ашиглаж МУАУ-ны мэргэжлийн эмч тодорхойлов. Эрэгтэй ба эмэгтэй доноруудад тодорхойлсон тоон үзүүлэлтийн дундаж утгыг харьцуулахад ийлдсийн IgM-ийн агууламж эмэгтэйчүүдэд статистикийн ач холбогдол бүхий их байв. Ийлдсийн A, M, G ангийн иммуноглобулин ба хавсаргын С3, С4 бүрдлийн насны бүлгүүд дэхь дундаж агууламжийг харьцуулахад статистикийн ач холбогдол бүхий ялгаа илэрсэнгүй. Ялгаатай галбир төрхтэй буюу биеийн жингийн индексийн үзүүлэлт нь ялгаатай доноруудын Ийлдсийн A, M, G ангийн иммуноглобулин ба хавсаргын С3, С4 бүрдлийн дундаж тоон үзүүлэлтийг харьцуулахад статистикийн ач холбогдол бүхийн ялгаа мөн л илэрсэнгүй. Жилийн өөр өөр улиралд шинжлүүлсэн доноруудын ийлдсийн IgA, IgM ба хавсаргын С4 бүрдлийн дундаж агууламж ялгаатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, C57bl/6 хулганад үүсгэсэн I хэлбэрийн хэт мэдрэгших урвалын загварт cpg odn, овальбумины холимгийн нөлөөг эд, эс судлалын шинжилгээгээр үнэлсэн дүн(2024-04-13); ;Ч.Оюун-Эрдэнэ ;Н.Өлзий-Орших ;Б.УранчимэгБ.ГалиндэвҮндэслэл: Харшлын шалтгаант өвчлөл дэлхийн хүн амын дунд улам бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гуурсан хоолойн багтраа, харшлын ринит, конъюктивит, дерматит зэрэг олон хэлбэрээр илэрдэг. Cүүлийн жилүүдэд CpG ДНХ-ийн ODN хэлбэрийг харшлын өвөрмөц дархлаа эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэд ашигласан судалгаа ихээр хийгдэж байгаа бөгөөд харшлын өвчний урьдчилан сэргийлэлтийг боловсронгуй болгохын тулд аллергенийг адъюванттай хавсран болон дангаар хэрэглэн туршиж аллерген өвөрмөц урьдчилан сэргийлэлтийн чиглэлийн суурь судалгааг цаашид өргөжүүлэн хийх шаардлагатай байна. Зорилго: Хулганад үүсгэсэн I хэлбэрийн хэт мэдрэгших урвалын загварт СpG ODN, овальбумины холимгийн аюулгүй байдал болон мэдрэггүйшүүлэх нөлөөг эс, эд судлалын шинжилгээгээр үнэлэх Арга, аргачлал: Туршилтыг АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэн, АШУҮИСийн Монгол Япон Эмнэлгийн Эмгэг судлалын тасгийг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгаанд 6-8 долоо хоногтой C57BL/6 үүлдрийн хулганыг Saline, Ovalbumin, CpG, СpG+Ovalbumin гэсэн бүлэг болгон туршилтын эхний болон 7, 14 дэх өдөр хулганыг мэдээгүйжүүлэн CpG1826, овальбумины холимог уусмалыг хамарт дусааж мэдрэггүйшүүлэлт хийсэн. Үр дүн: Туршилтын 15 дахь өдрийн эс судлалын шинжилгээнд Ovalbumin бүлэгт нийт эсийн тоо олширч, цөөн тооны эозинофил эс илэрсэн бусад бүлэгт өөрчлөлт илрээгүй. Эд судлалын шинжилгээгээр уушги болон хамрын хөндийд туршилтын бүх бүлэгт ямар нэг үрэвслийн өөрчлөлт илрээгүй. Туршилтын 44 дэх өдөр эс судлалын шинжилгээнд Saline, CpG+Ovalbumin бүлэгт үрэвслийн өөрчлөлт ажиглагдаагүй. Харин CpG, Ovalbumin бүлэгт нийт эсийн тоо олширч, цөөн тооны эозинофил эс илэрсэн. Эд судлалын шинжилгээнд Saline бүлэгт ямар нэг үрэвслийн эс тодорхойлогдоогүй. СpG+Ovalbumin бүлэгт бронхиол нь бортогон хучуураар хучигдсан, алаг цоог цөөн тооны нейтрофил, лимфоцит эсийн нэвчдэс илэрсэн бол судасны ханыг тойрон алаг цоог цөөн тооны үрэвслийн эсийн нэвчдэс тодорхойлогдов. Хамрын хөндийн эдэд Оvalbumin-аар үйлчилсэн бүлэгт салст давхаргын доор цөөн тооны эозинофил эсийн нэвчдэс илэрсэн, цус зогсонгошил, бага зэрэг хавагналтын шинж илэрч, салс ялгаралт нэмэгдсэн. Бусад бүлэгт өөрчлөлт илрээгүй. Дүгнэлт: CpG ODN-ийг хамрын дусаалгаар хэрэглэхэд хор нөлөө ажиглагдаагүй бөгөөд аллергентэй хавсруулан мэдрэггүйшүүлэлтэд хэрэглэхэд дангаар хэрэглэснээс илүү үр нөлөөтэй болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Харьцангуй эрүүл хүн амын бүлэгт дархлаа чадамжит эсийн дундаж тоог тодорхойлсон дүн(2021-04-06); ;Ц.Номин-Эрдэнэ; ;Н.ЭрдэнэбаярХарьцангуй эрүүл хүн амын бүлэгт дархлаа чадамжит эсийн дундаж тоог гаргах нь дархлаа хямралт эмгэгүүдийг оношлоход хэвийн лавламж хэмжээ болгон ашиглаж эмнэлзүйн олон салбарт өвчний явцыг үнэлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Монгол хүнд дархлааны эсийн дундаж тоо болон түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тодорхойлсон судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Бид судалгаандаа Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-д цусаа хандивласан 255 цусны донорыг хамруулав. Захын цусны В (CD3CD19+), Т (CD3+ CD19-), CD4 Т (CD3+ CD4+), CD8 Т(CD3+ CD8+) эсийн тоог (эс/мкл) тодорхойлохын тулд тэдгээрийн гадаргуугийн өвөрмөц антигенийг туяарагч моноклон эсрэгбиеэр үйлчилж, урсгал эс тоолуур (MACSQuant Analyzer 10) ашиглан үйлдвэрлэгч (MACS Miltenyi Biotec)-ийн зааврын дагуу шинжлэв. Судалгааг АШУҮИС-ийн Шинжлэх Ухаан, Технологийг Дэмжих Сан (ШУТДС)-гийн санхүүжилтээр хэрэгжсэн “Дархлаа хяналтын дэвшилтэт технологийг нутагшуулах, арга зүйг боловсруулан эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд Био-Анагаахын Сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн эмнэлзүйн эмгэг судлалын лабораторид хийж гүйцэтгэв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19-ийн эсрэг Синофарм (BBIBP-CorV) вакцины дараах хамгаалах эсрэгбиеийн судалгаа(2024-01-28); ;О.Дашпагма; ;Б.ГантуяаҮндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас шинэ коронавируст халдварыг цар тахал гэж зарласнаас хойш 2023 оны 3 сар хүртэл 183 өөр төрлийн вакцины эмнэлзүйн туршилт, үнэлгээ хийгдсэн байна. Монгол улсад 2021 оны 2 сарын 23-наас эхлэн Pfizer/ BioNTech (BNT162b2), AstraZeneca (ChAdOx1-S), Sinopharm (BBIBPCorV), Sputnik V (Gam-COVID-Vac) гэсэн Ковид-19-ын эсрэг 4 төрлийн вакциныг хэрэглэж эхэлсэн. 2022 оны 10 сарын 14-ний байдлаар дээрх вакцины 2 дахь тунд 2,183,894 хүн хамрагджээ. Эдгээр вакцины судалгаа одоо ч үргэлжилсээр байна. Зорилго: Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины дараах эсрэгбиеийн урвал, түүнтэй холбоотой хүчин зүйлсийг хүн амын бүлгүүдэд харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Sinopharm (BBIBP-CorV) вакцины 1, 2 дахь тун тариулсан нийт 583 хүн хамрагдсан. Ковид-19 вакцины эхний тунг тарихаас өмнө ийлдсэнд SARS СoV-2 вирусийн S уургийн эсрэг үүссэн иммуноглобулин G-г (IgG) тодорхойлсон ба уг шинжилгээг вакцины 2 дахь тунг тарьсны дараа 21-28 дахь хоногт давтан тодорхойллоо. Үр дүн: Судалгаанд 19-86 насны 214 (36.5%) эрэгтэй, 373 (63.5%) эмэгтэй хамрагдсан бөгөөд дундаж нас 39.9±10.7 (37.0) жил байсан бөгөөд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 52.9%-ийг 30-49 насныхан тус тус эзэлж байв. Судалгаанд хамрагдагсдын 80.6% (470)–д эсрэгбиеийн титр хангалттай харин 19.4% (113) эсрэгбие илэрсэнгүй. Вакцин хийлгэхээс өмнө anti-SARS-СoV-2 RBD-IgG эсрэгбиеийн титр геометрийн дундаж титр (GMT) 0.7±0.9 ng/mL байсан бол 2 дахь тунгийн дараа 17.2±1.2 ng/ mL болж өссөн. Насны бүлгээр авч үзэхэд 40-өөс доош насны хүмүүст хамгаалах эсрэсбиеийн үүсэлт сайн, нас нэмэгдэх тусам эсрэгбиеийн үүсэлт буурч байгаа байдал ажиглагдлаа. Sinopharm (BBIBP-CorV) вакцины өвөрмөц эсрэгбиеийн урвал Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт амьдардаг хүмүүст илүү байгаа нь тодорхойлогдлоо. Тийм боловч эсрэгбиеийн урвал илэрсэн хүмүүсийн эзлэх хувь Булган, Дорнод аймагт Дархан-Уул, Орхон аймгуудынхаас бага байв. Дүгнэлт: Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины 2 дахь тунгийн дараа 21-28 хоногт хамгаалах хэмжээний эсрэгбие бидний ажигласан хүмүүсийн 80.6%-д тодорхойлогдсон. Нас ахих тусам эсрэгбиеийн урвал илрэх нь буурч байв. Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины 2 дахь тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр хамрагдагсдын нас ба хүйс, мэргэжлийн эрсдлээс хамаарахгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шүлсэнд SARS-CoV-2-ийг илрүүлэх in-house real-time quantitative RT-PCR оношлуурыг эмнэлзүйн сорьцод туршин, баталгаажуулсан дүн(2021-03-21); ;Т.Балжинням ;М.Батхишиг; Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэлтийн Вирус Төвөөс гаргасан удирдамжаар Severe Acute Respiratory Syndrome CoroSARS-CoV-2 navirus 2 (SARS-CoV-2)-ийн халдварыг илрүүлэхэд амьсгалын замын Шүлс дээд ба доод хэсгээс авсан сорьцуудыг ашиглах боломжтой. Дэлхийн улс RT-qPCR орнуудад хамар залгиурын арчдас, залгиурын арчдас, шүлснээс SARSМолекул биологийн CoV-2-ийн халдварыг илрүүлж, баталгаажуулах real-time quantitative оношилгоо Reverse Transcriptase-Polymerase Chain Reaction (RT-qPCR)-ын аргыг ашиглаж байна. Ялангуяа сүүлийн хагас жилийн хугацаанд шүлснээс SARS-CoV-2-ийн халдварыг илрүүлэх RT-qPCR-ын аргууд олноор боловсруулагдаж, эмнэлзүйн туршилт судалгаа цөөнгүй хийгдсэн бөгөөд АНУ, Япон, Филиппин зэрэг орнуудад хэрэглээнд нэвтрээд байна. Бид эх орондоо шүлснээс нуклейн хүчил ялгалгүйгээр шууд SARS-CoV-2 вирусийг RT-qPCR-аар илрүүлэх in-house оношлуурын технологийг боловсруулаад байна. Энэхүү оношлуурыг Монгол улсад ашиглаж буй гадаад орноос авсан худалдааны цомогтой харьцуулан судлахаар энэхүү судалгааны ажлыг хийлээ. Зорилго: Шүлснээс SARS-CoV-2 вирусийг илрүүлэх in-house оношлуурыг одоогоор манай оронд оношилгоонд ашиглаж буй худалдааны цомогтой харьцуулах, өвөрмөц болон мэдрэг чанарыг тодорхойлох. Арга аргачлал: Судалгааг аналитик судалгааны нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд оролцогчдыг түүвэрлэхдээ зорилтот түүврийн аргыг ашиглав. Энэхүү туршилт судалгаанд SARS-CoV-2 вирусийн халдвар батлагдан Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-д хэвтэн эмчлүүлж байсан 41 хүн оролцсон. Мөн SARS-CoV-2 вирусийн халдвар авсан тодорхойгүй 19 хүнийг судалгаанд оролцуулав. Үр дүн: Энэ судалгаанд нийт 60 хүн хамрагдсан. Эдгээр оролцогчдын дундаж нас 39.56 (95% CI, 33.7-45.4) байв. Тэдний 63.3% (n=38)-ийг эмэгтэйчүүд эзэлж байлаа. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 41 хүний хувьд онош батлагдсанаас хойших хугацаа дунджаар 4.88 (IQR, 3-7.5) хоног байлаа. Шинжилгээний үр дүнгээр судалгаанд оролцогчдын 66.7% (n=40) SARS-CoV-2-ийн халдвартай, 33.3% (n=20) халдваргүй тохиолдлууд байлаа. Дүгнэлт: Судалгааны үр дүнгээр өвчтний шүлснээс SARS-CoV-2 вирусийг илрүүлэх in-house оношлуур хамар залгиурын арчдасны сорьцонд Allplex™ 2019-nCoV оношлуураар хийсэн шинжилгээний хариутай 100% нийцэж байна. In-house оношлуурын сөрөг хариуны нийцэл 100% (83.2-100), эерэг хариуны нийцэл 100% (91.2-100) байгааг тогтоолоо. Энэхүү үр дүн нь шинээр боловсруулсан in-house оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх бүрэн боломжтой болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Харшлын загвар үүсгэсэн C57BL/6 хулганы ийлдсэнд IL-4, IFN-γ цитокины агууламжийг inhouse ФХЭБУ-ын аргаар тодорхойлсон судалгаа(2026-03-30) ;М.Дөлгөөнөө; ;Ч.Оюун-Эрдэнэ ;Б.АриунзаяаС.ЦогтсайханҮндэслэл: Бие махбодод антиген буюу гадны уураг нэвтрэх үед дархлаа тогтолцоо IgE хамааралтай хэт мэдрэг хариу урвал өрнүүлэхийг I хэв шинжийн хэт мэдрэгших урвал буюу харшлын урвал гэнэ. Харшлын үед Th2 эсээс ялгарах IL-4, IL-5, IL-9, IL-13 зэрэг цитокин нь эозинофил, шигүү мөхлөгт эс зэрэг дархлааны эффектор эсийг идэвхжүүлж, амьсгалын замын үрэвсэл, бөглөрөл зэрэгт гол үүрэгтэй оролцдог. Th1 эсээс ялгарах интерферон-гамма (IFN-γ) цитокин нь Th2 эсийг дарангуйлж харшлын урвалыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс Th1 болон Th2 эсээс ялгарах цитокины тэнцвэрийг тодорхойлох, харшлын урвалын механизмыг гүнзгийрүүлэн судлахад чухал ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Овальбуминаар харшил үүсгэсэн туршилтын амьтны ийлдсэнд in-house фермент холбоот эсрэгбиеийн урвал (ФХЭБУ)-ын шинжилгээний аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлох. Арга, аргачлал: Туршилтад 6-8 долоо хоногтой 20 эмэгчин C57BL/6 хулганыг сонгон авч хяналтын болон туршилтын бүлэг болгон хувааж, хулганы ийлдэст in-house ФХЭБУ-ын аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлсон. Үр дүн: Хяналтын бүлэгтэй харьцуулахад харшлын загвар үүсгэсэн C57BL/6 туршилтын бүлгийн хулганад IL-4 цитокины агууламж 513.7 пг/мл, IFN-γ цитокины агууламж 193.2 пг/ мл тодорхойлогдсон. Хулганы ийлдэс дэх IL-4 цитокины агууламжийг 2 бүлгийн хооронд харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсан (p<0.001). Дүгнэлт: Харшил үүсгэсэн бүлгийн ийлдсэн дэх IL-4 цитокины агууламж нэмэгдэж, IFN-γ цитокины агууламж буурсан нь Th2 чиглэлийн дархлааны хариу урвал давамгай өрнөж буйг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины анхдагч хавдрын үед miRNA-21 маркерийг тодорхойлсон дүн(2026-09-15) ;С.Энхтуяа ;Ш.Орхонтуул ;Б.Ариунзаяа; С.ЦогтсайханҮндэслэл: Тархины анхдагч хавдар нь төв мэдрэлийн тогтолцооны нийт хавдрын 85-90%-ийг эзэлдэг. Манай улсын хувьд Эрүүл Мэндийн Хөгжлийн төвийн мэдээгээр 2024 оны байдлаар тархи, төв мэдрэлийн тогтолцооны хавдрын тархалт 459, шинэ тохиолдол 93 бүртгэгдсэн нь бусад зонхилон тохиолдох хавдрын тохиолдлоос бага боловч бусад хавдартай харьцуулахад нас баралтын хувьд өндөр 80.4% байна. Мөн тархины хавдрыг эрт илрүүлэх, эмчилгээний үр дүнг хянах нь бэрхшээлтэй хэвээр байгаа бөгөөд тархинаас эдийн биопси авах болон эдийн материалыг давтан цуглуулах нь өндөр эрсдэлтэй, хязгаарлагдмал байдаг. Эдгээр үзүүлэлт нь эмчлүүлэгчийн эмчилгээний хувь хэмжээг нэмэгдүүлэх, илүү хүртээмжтэй, өртөг багатай эрт илрүүлгийн маркер шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Тархины анхдагч хавдрын үед, захын цусанд miRNA-21 маркерийн экспрессийг тодорхойлж, оношилгооны ач холбогдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (ШУГТЭ)-ийн мэдрэлийн мэс заслын тасагт хандсан тархины анхдагч хавдартай 40, мэдрэлийн эмгэг оношлогдсон 40, эрүүл 40 нийт 120 хүнийг хамруулсан. Үйлчүүлэгчийн захын судаснаас цусыг авч боловсруулан сийвэн дэх miRNA-21 тодорхойлохдоо miRNA ялгах цомог ашиглан ялгаж, miRNA-21 өвөрмөц праймер ашиглан qPCR аргаар олшруулж үр дүнг үнэлэв. Үр дүн: Сийвэн дэх miRNA-21-ийн экспресс тархины анхдагч хавдартай бүлгийг, эрүүл бүлэгтэй харьцуулахад 3.81 дахин их (p<0.001), мэдрэлийн эмгэг бүлэгтэй харьцуулахад 1.53 дахин их өндөр илэрхийлэлтэй (p<0.001) ач холбогдол бүхий ялгаатай байв. miRNA-21-ийн экспресс глиома, менингиома, аденома хавдрын үед өндөр эрүүл болон мэдрэлийн эмгэгтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.001). Мөн глиома, глиомын бус хавдрын үед эрүүл болон мэдрэлийн эмгэгтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай (p<0.001) нэмэгдэж байсан бөгөөд хавдрын үе шаттай холбоотой ихсэж байна (p<0.001). miRNA-21-ийн мэдрэг болон өвөрмөц чанарыг ROC муруй ашиглан тооцоолоход мэдрэг чанар 92.3%, өвөрмөц чанар 80.5% тус тус тодорхойлогдов. Дүгнэлт: Тархины анхдагч хавдрын үед miRNA-21 хавдартай бүлгийг эрүүл болон мэдрэлийн эмгэгтэй бүлгээс ялган оношлох чадамжтай байна.
