Ю.Гантөгс
Loading...
Товч нэр
Ю.Гантөгс
Бүтэн нэр
Юндэндорж Гантөгс
Латин нэр
Yundendorj Gantugs
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
24 results
Now showing 1 - 10 of 24
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Health-related quality of life after liver transplantationBackground: Mongolian citizens in need of liver transplant treatment have been receiving the treatment abroad since 2004, and in Mongolia since 2011. As the number of years of life after liver transplantation increases, it is important to better understand the factors that influence patient’s quality of life during those years, and what can be done to modify them. (1) Quality of life reflects how the interaction between socio-economic and environmental factors influences social and human development. (2) Studies on work capacity have shown that 6% of people after liver transplantation are classified as unable to work based on functional and international disability assessments, (3) while 23-61% are fully employed after liver transplantation. (4)(5) There is a lack of research examining the physical, psychological, and social well-being of patients after liver transplant treatment in Mongolia. Methods: Data were collected from 144 liver transplant cases using descriptive research design and questionnaire method. The study used the SF-36 Health Assessment Questionnaire, which was grouped into 8 groups and the scores were averaged according to the scale. The results of the study were analyzed using SPSS 25.0 software using Pearson’s Chi-square test for differences between groups. Results: Of the total 144 cases included in the study, 81 (56.3%), were male and 63 (43.8%) were female. By age group, 120 (83.3%) are between the ages of 19-60, or working age, and 24 (16.7%) are over 60. Employment after liver transplantation was 41 (28.5%) full-time, 19 (13.2%) part-time, 84 (58.3%) unemployed or there was no statistically significant difference between groups (P=0.024), of which 62 (43%) were willing to work, 17 (12%) were unwilling to work, and 65 (45%) were unknown (0.173) with no statistically significant difference. When assessing health-related quality of life, physical activity was 65.7±27.1, health-related limitations 38.5±40.1, psychological limitations 41.9±43.0, pain 65.5±27.2, psychological average 71.7±19.2, physical energy average 57.8±21.2, moderate, social participation average 68.1±20.6, and health change 85±22.2, indicating that citizens who underwent liver transplant treatment had good health-related quality of life and health change indicators. Conclusion: People who have undergone liver transplant treatment have good health-related quality of life and health-related changes. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Respirable Dust and Respirable Crystalline Silica Concentration in Workers of Copper Mine, Mongolia(Scientific Research Publishing, 2022-01-01) ;Altansukh Otgonnasan; ;Oyu Tsogtbayar; Introduction: Prosperity in the mining industry in Mongolia has led to an increase in the number of mining workers, resulting in an increase in occupational exposures and the prevalence of occupational diseases and disabilities. The aim of this study was to assess the personal exposure of workers to respirable dust (RD) and respirable crystalline silica (RCS). Method: A cross-sectional study was conducted at the Erdenet Copper Ore Mining and included 581 personal samples of RD and 324 samples of RCS, collected in 2018-2020. Results: The study results revealed that the geometric mean (GM) of RD was 0.35 mg/m3 (95% CI 0.32 - 0.39). The RD concentration in 5.9% (n = 34) of all the samples exceeded the permissible exposure level (PEL) (3 mg/mg3). The GM of RCS was 0.012 mg/m3 (95% CI 0.010 - 0.016). In total, 12.0% (n = 39) of all RCS sample concentrations exceeded the PEL (0.1 mg/m3). Conclusion: Steel smelters, blasters, welders, and maintenance laborers were exposed to RD, while crushers, operators, drilling machinists, and maintenance laborers were exposed to RCS. Therefore, regular monitoring of the work environment, risk-based health examinations for dust-exposed workers, efficient support for dust mitigation, reduction measures at the source, and engineering controls are needed. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн иргэдийн ажил эрхлэлтийн байдал, эрүүл мэндээс шалтгаалсан амьдралын чанарыг судалсан дүн(2025-01-01) ;Ц.Амаржаргал; Үндэслэл: Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай иргэд 2004 оноос гадаад улсад, 2011 оноос Монгол улсад тус эмчилгээг хийлгэж эхэлсэн байна. Элэг шилжүүлэн суулгасны дараах амьдарсан жил нэмэгдэхийн хэрээр, тухайн жилүүдэд өвчтөний амьдралын чанарт нөлөөлж буй хүчин хүчин зүйлс, мөн тэдгээрийг өөрчлөх боломжтой зүйлсийг илүү ойлгох чухал юм. Хөдөлмөрийн чадварын талаарх судалгаагаар элэг шилжүүлэн суулгасны дараа иргэдийн 6% нь олон улсын хөгжлийн бэрхшээлийн үнэлгээнд үндэслэн ажил эрхлэх боломжгүй гэж тодорхойлсон байдаг бол элэг шилжүүлэн суулгах эмчилгээний дараа 2361% нь бүрэн ажил эрхэлж байна. Монгол улсад элэг шилжүүлэн суулгах эмчилгээний дараа өвчтөнүүдийн бие болоод сэтгэлзүй, нийгмийн хувьд хэр байгааг судалсан судалгаа хомс байна. Зорилго: Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний дараах амьдралын чанар, ажил эрхлэлтийн байдлыг судлах. Арга, аргачлал: Дескриптив судалгааны загвар, асуумжийн аргаар УНТЭ-т болон гадны оронд элэг шилжүүлэн суулгуулсан 144 тохиолдлоос мэдээллийг цуглуулсан. Судалгааг Эрүүл мэндийг үнэлэх ЗР-36 асуумжийг 8 бүлгээр бүлэглэн хуваарийн дагуу оноог дунджлан тооцоолсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 144 тохиолдлын 81 (56.3%) нь эрэгтэй, 63 (43.8%) нь эмэгтэйчүүд байв. Насны бүлгээр 120 (83.3%) нь 1960 насны буюу хөдөлмөр эрхлэх насны, 24 (16.7%) нь 60-аас дээш насны иргэд байв. Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний дараах ажил эрхлэлт нь 41 (28.5%) нь бүтэн цагаар, 19 (13.2%) нь хагас цагаар, 84 (58.3%) нь ажил эрхлээгүй буюу группэд (р=0.024) статистик ач холбогдол бүхий ялгаатай, үүнээс 62 (43%) нь ажил эрхлэх хүсэлтэй, 17 ( 12 %) нь ажил эрхлэх хүсэлгүй, 65 (45%) нь тодорхойгүй (0.173) статистик ач холбогдол бүхий ялгаагүй байсан. Амьдралын чанарын үнэлгээг тооцоолоход бие махбодын үйл ажиллагааны үзүүлэлт ажил хийж байгаа эмчлүүлэгчдийн хувьд 63.52±25.32, ажил хийгээгүй байгаа эмчлүүлэгчдийн хувьд 52.90±25.75 (р=0.018), сэтгэлзүй байдлын үзүүлэлт нь ажил хийж байгаа эмчлүүлэгчдийн хувьд 64.94±14.53, ажил хийгээгүй байгаа эмчлүүлэгчдийн хувьд 53.63±17.87 (р<0.001) байсан бөгөөд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний дараа ажил эрхэлж байгаа хүмүүсийн эрүүл мэндээс шалтгаалсан амьдралын чанар нь өндөр ба бие махбодын үйл ажиллагааны ерөнхий үзүүлэлт, сэтгэлзүйн ерөнхий үзүүлэлт эмчилгээний дараа буюу жил бүр нэмэгдэж байгаа нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын зарим дүүрэгт үзүүлж буй сүрьеэгийн тусламж үйлчилгээний санхүүжилтэнд зарцуулалтын тооцоог хийх нь(2023-05-18) ;Д.Хулан; ;Л.Мөнх-ЭрдэнэҮндэслэл: 2021 онд сүрьеэгийн илрүүлэлтийн улсын дундаж 21%, аймаг орон нутагт 19%, Улаанбаатар хотод 22% байгаа нь 2019 оны үзүүлэлтээс 34%, 2020 оноос 29%-иар буурсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон бусад нөлөөллийн бүлгүүдийн тайлангаас үзэхэд жил бүр сүрьеэгийн зардал одоо илэрч буй тохиолдлын оношлогоо, эмчилгээ хангалтгүй байгааг харуулахын зэрэгцээ 2018 оны сүрьеэгийн асуудлаарх Нэгдсэн үндэсний байгууллага(НҮБ)-ын дээд хэмжээний уулзалт зэрэг сүүлийн үеийн арга хэмжээнүүд нь сүрьеэтэй тэмцэхэд байгаа нөөц, санхүүжилтийг сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа тул энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 2018-2021 онд сүрьеэтэй тэмцэх, сэргийлэхэд зарцуулсан хөрөнгө, санхүүжилтийн хэмжээг тооцох. Арга, аргачлал: Судалгаанд ашиглах тоон өгөгдлийг НҮБ-ын ДОХ-ын байгууллагаас боловсруулсан зарцуулалтын үнэлгээний аргачлалын өгөгдлийн хүснэгтийн дагуу Улаанбаатар хотын дүүргийн эрүүл мэндийн төвийн диспансеруудыг хамруулан судаллаа. Үр дүн: Судалгаанд хамрагдсан дүүргүүдийн хэмжээнд 2018-2022 (1 дүгээр улирал) оны хооронд сүрьеэгийн нийт санхүүжилтийн эх үүсвэрийн 6.2% буюу 30 сая төгрөгийг улсын төсвөөс, 90.5% буюу 441,9 сая төгрөгийг олон улсын байгууллагаас, 0.9% буюу 4,7 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сан(ЭМДС)-аас, 0.3% буюу 1.5 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс, 2% буюу 10 сая төгрөгийг Төрийн бус байгууллага (ТББ)-аас санхүүжүүлсэн байна. Улсын төсвийн санхүүжилт 2018 онд 5.4% байсан бол 2019 онд 3.1%, 2020 онд 0.8% болж буурсан бол 2021 онд 13.2% болж нэмэгдсэн байна. Санхүүжилтийг эрсдэлт бүлгийн хүн ам буюу тусламж, үйлчилгээ хүртэгч хүн амаар харуулахад сүрьеэгээр өвчлөгсөд, тэдний хавьталд58,1%, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүн амд 16.2%, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгсдэд 25.6% тус тус зориулагдсан байна. Судалгааны хугацаанд нийт санхүүжилтийн 0.1% хүний нөөц, сургалтад, 86.2% эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжид, 1.3% хөтөлбөрийн удирдлага, зохицуулалт, 8.6% нь үндсэн хөрөнгөнд зарцуулагджээ. Дүгнэлт: Сүрьеэгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой санхүүгийн зарцуулалт 2018 оноос 2021 онд 68 хувиар нэмэгдсэн. Санхүүгийн эх үүсвэрийн 83.3-98 хувийг олон улсын байгууллага санхүүжүүлжээ. Нийт санхүүжилтийн 86.3% эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжид, 8.6% үндсэн хөрөнгөд зарцуулагджээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төрөлжсөн нарийн мэргэшлийн эмнэлгийн осол гэмтлийн хэвтүүлэн эмчлүүлэх тасгуудын өртгийн тооцоо(2023-02-16); ; Үндэслэл: Монгол Улсын хүн амын дунд осол гэмтлийн шалтгаанаар нас барах, өвчлөх тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, осол гэмтлийн шалтгаан нь 2020 оны байдлаар өвчлөлийн 5 дахь, нас баралтын 3 дахь шалтгаан болж байна. Мөн 2020 онд Монгол улсын хэмжээнд 142.761 осол гэмтлийн шинэ тохиолдол, нас баралтын 2736 тохиолдол бүртгэгдсэн байна. Осол гэмтлийн тусламж үйлчилгээний өртгийн тоо мэдээ, нэгж өртөгт эзлэх цалин хөлс, эм тээвэр шатахуун гэх мэт зардлуудын эзлэх хувь хэмжээг тогтоосноор салбарын хэмжээнд эрүүл мэндийн даатгалаас болон улсын төсвөөс тухайн эмнэлгүүдийг санхүүжүүлэх эмнэлгийн суурь тарифыг тогтоох чухал ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэвтүүлэн эмчлүүлэх тасаг бүрийн нэг ор хоногийн дундаж өртгийг тооцох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг хийж гүйцэтгэхдээ дискрептив загвар ашиглан баримтын аргаар судалгааны тоон мэдээллийг цуглуулсан. Судалгаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны санхүүгийн тайлан, статистикийн тайлан мэдээллүүд дээр үндэслэн зардлын шинжилгээ хийн хэвтүүлэн эмчлүүлэх тасаг бүрийн өртгийг өртөг тооцох уламжлалт арга буюу дээрээс доош аргыг ашиглан тооцоолсон. Үр дүн: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний нийт ор хоногийн тоо 121.605, дундаж ор хоног 8.6 байна. Хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний нийт ор хоногийн 14 хувийг гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасаг, 12 хувийг түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасаг, гавал тархины гэмтэл согогын тасаг эзэлж байна. Байгууллагын 2020 оны санхүүгийн тайлангийн нийт зардлыг тодорхойлж зардлыг шууд, шууд бус зардлаар нь ангилахад нийт зардлын 52 хувийг шууд зардал, 48 хувийг шууд бус зардлууд эзэлж байна. Шууд зардлыг өртгийн төвүүдэд шууд ногдуулан, шууд бус зардлыг зардал чиглүүлэгч ашиглан өртгийн төвүүдэд хувиарлахад үндсэн үйлчилгээний өртгийн төв шууд зардлын 33.3 хувийг, шууд бус зардлын 76.5 хувийг эзэлж байна. Хэвтүүлэн эмчлүүлэх тасгуудын нэг ор хоногийн дундаж өртөг 147,098 төгрөгөөс 918.931 төгрөгийн хооронд хэлбэлзэлж байна. Дүгнэлт: Дээрээс доош өртөг тооцох аргаар тасаг нэгжүүдийн өртгийг тооцоход эрчимт эмчилгээний тасаг хамгийн өндөр өртөгтэй байгаа нь тодорхойлогдсон бөгөөд нийт тасгуудын нэг ор хоногийн дундаж өртөг 272.583 төгрөг байв. Нэг ор хоногийн дундаж өртгийн 18 хувийг шууд хөдөлмөрийн зардал, 11 хувийг эмийн зардал эзэлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэв шинж 2 өвчний үе дэх хэвтүүлэн эмчлүүлэх эмчилгээний зардлын тооцоолол(2024-01-21); ;Г.МишээлҮндэслэл: 2021 оны байдлаар дэлхий дахинд 10 хүн тутмын 1 нь буюу 537 сая насанд хүрэгчид (20-79 нас) ЧШ өвчтэй амьдарч байгаа бөгөөд энэ тоо 2030 он гэхэд 643 сая, 2045 он гэхэд 783 сая болж өсөх төлөвтэй байна. Уг өвчний улмаас 2021 онд 6.7 сая хүн нас барсан буюу 5 секунд тутамд 1 хүн нас барсан гэсэн тооцоолол гарчээ. Манай улсад 2021 оны байдлаар ЧШХШ 2 өвчний эрт илрүүлгийн үзлэгт нийт 800 мянган хүн хамрагдсан нь хамрагдвал зохих хүн амын 76 хувийг эзэлж байна. Манай орны хувьд ЧШХШ 2 өвчний үед гарах эрүүл мэндийн зардал үүн дотроо ретинопатийн үеийн эмчилгээний болон бусад эрүүл мэндийн зардлын судалгаа хязгаарлагдмал байгаа нь уг судалгааг хийх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна. Зорилго: Чихрийн шижин хэв шинж 2 өвчний эмчилгээний зардал тооцох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг хийхдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртөг тооцох зардлыг дээрээс доош хуваарилах болон зардлыг доороос дээш хуваарилах аргыг хослуулан хэрэглэсэн. Судалгаанд дүүрэг, аймаг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, лавлагаа шатлалын эмнэлгүүдээс тус бүр нэг байгууллагыг төлөөлөл болгон оруулсан бөгөөд 2021 оны санхүүгийн жилийн тайлан болон 2022 оны хагас жилийн гүйцэтгэлийн санхүүгийн тайлан мэдээг ашиглан агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгааны үр дүнгээр ЧШ хэв шинж 2 шалтгаант хэвтэн эмчлүүлэгчдийн хэвтэж эмчлүүлэх өртгийг нэг ор хоног болон нэг удаагийн хэвтэлтээр тооцоолон үзэхэд Төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний өртөг 2,845,904, БОЭТ-д 787,608, нэгдсэн эмнэлэгт 634,333, дүүргийн эрүүл мэндийн төвд 643,213 төгрөгийн өртөгтэй байна. Харин нэг ор хоногийн өртөг төв эмнэлэгт 353,090, дүүргийн ЭМТ-д 88,232, БОЭТ-д 85,239, нэгдсэн эмнэлэгт 69,860 төгрөг тус тус байна. Төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх дундаж ор хоног 8.06, БОЭТ-д дундаж ор хоног 9.24, нэгдсэн эмнэлэгт дундаж ор хоног 9.08, дүүргийн эмнэлэгт дундаж ор хоног 7.29 байна. Дүгнэлт: Чихрийн шижин хэв шинж 2 өвчний эмчилгээний дундаж ор хоногийн өртөг 149,106 төгрөг, хэвтэж эмчлүүлэх дундаж өртөг 1,227,765 төгрөг байна. Дундаж өртөгт цалингийн зардал 37 хувь, нэмэлт болон туслах үйлчилгээний зардал 24 хувь, эмийн зардал 15 хувь, байр ашиглалттай холбоотой зардал 11 хувь, хоолны зардал 7 хувь, бусад зардал 6 хувийг тус тус эзэлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн бие махбодын үйл ажиллагаа, бүтцийн гэмтлийн алдагдлыг үнэлэх нь(2026-09-15); ;С.Ачиймаа ;Б.Шинэбилэг; Үндэслэл: Үйл ажиллагааны олон улсын ангилал (ICF) нь хүний биеийн үйл ажиллагаа, бүтцийн өөрчлөлт, оролцооны хязгаарлалт болон орчны хүчин зүйлсийг цогцоор нь үнэлдгээрээ онцлог юм. Өвчний олон улсын ангилал (ICD) болон үйл ажиллагааны олон улсын ангилал (ICF) ангиллыг хослуулан ашиглах нь сэргээн засах тусламж үйлчилгээний төлөвлөлт, хөгжлийн бэрхшээлийн үнэлгээ, хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн олговрын тогтолцоог илүү бодитой, хувь хүнд чиглэсэн байдлаар хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийг үйл ажиллагааны олон улсын ангилал (ICF)-д суурилан үнэлж, бие махбодын үйл ажиллагааны алдагдал, бүтцийн гэмтлийг үнэлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэхдээ мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийг хамруулсан ба аналитик судалгааны агшны загварыг ашиглав. Үйл ажиллагааны олон улсын ангилал (ICF) үнэлгээний (ICF checklist Version 2.1a, Clinician form) бие махбодын үйл ажиллагаа (b) болон биеийн бүтэц (s)-тэй холбоотой 2 бүлэг асуумжаар мэдээллийг цуглуулсан. Статистик боловсруулалтыг IBM SPSS-26.0 программ ашиглан гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 180 оролцогчийн 80.6% (n=145) нь эрэгтэй, 19.4% (n=35) нь эмэгтэй бөгөөд дундаж нас 60.5±10.7 жил байв. Ажлын байрны эрсдэлтэй нөхцөлд ажилласан хугацааны дундаж 19.5±5.2 жил. Оролцогчдын 98.6% (n=178) нь хөдөлмөр эрхэлдэггүй байв. Мэргэжлээс шалтгаалсан өвчний 57.2% (n=103) нь амьсгалын тогтолцооны эмгэг, 20.0% (n=36) мэдрэлийн тогтолцооны эмгэг эзэлж байв. Үйл ажиллагааны олон улсын ангилал (ICF) үнэлгээний дотоод нийцэл бие махбодын үйл ажиллагааны алдагдлын бүлэгт Cronbach’s α=0.904, биеийн бүтцийн гэмтлийн бүлэгт α=0.788 байв. Мэдрэхүйн үйл ажиллагаа ба өвдөлтийн алдагдал (b2) бүх өвчний бүлэгт статистикийн ач холбогдолтой ялгаатай (p<0.001), мэдрэлийн тогтолцооны бүтцийн гэмтэл (s1) мөн статистикийн ач холбогдолтой ялгаатай (p=0.015) байв. Олон хүчин зүйлийн логистик регрессээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нэмэгдэх нь бие махбодын үйл ажиллагааны алдагдалтай (OR=1.065; 95% CI: 1.003– 1.131; p=0.030), нас нэмэгдэх нь биеийн бүтцийн гэмтэлтэй (OR=1.112; 95% CI: 1.013–1.234; p=0.042) тус тус статистикийн ач холбогдолтой хамааралтай байв. Дүгнэлт: 1. Үйл ажиллагааны олон улсын ангилал (ICF) Checklist Version 2.1a, Clinician Form-ын үнэлгээний дотоод нийцэл хангалттай байгаа нь МШӨ-ий үед энэхүү үнэлгээг ашиглах боломжтойг харууллаа. 2. Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн дунд мэдрэхүйн үйл ажиллагаа ба өвдөлтийн алдагдал түгээмэл илэрч, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нэмэгдэх тусам бие махбодын үйл ажиллагааны алдагдал, нас ахих тусам биеийн бүтцийн гэмтлийн эрсдэл нэмэгдэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гадаадын зарим улс орнуудад элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн иргэдийн зардлын судалгаа(2024-01-28) ;Ц.Амаржаргал; Үндэслэл: 2004 оноос манай улсын иргэд гадаадад элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар гадаадад Монгол улсын иргэд элэг шилжүүлэн суулгуулсан 305 тохиолдол бүртгэгдсэн байна. Монгол улсад 2011 онд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ нэвтэрч эхэлсэн бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2017 оны тушаалаар Элэгний вирусын идэвхжил өндөр болон өмөнтэй реципентэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад багтаасан ба гадаадад энэ төрлийн эмчилгээ хийлгэж буй иргэдийн тоо буурахгүй байна.1 Иймээс гадаад улс оронд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэсэн иргэдээс гарсан зардлын судалгааг хийж, гадагшаа урсах мөнгөн урсгалын тооцооллыг судлах нь судалгааны үндэслэл болсон. Зорилго: Гадаадад элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн иргэдийн зардлын тооцоог судлах. Арга, аргачлал: Асуумжийн аргаар судалгааны тоон мэдээллийг цуглуулсан. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хяналтад байгаа гадаад улсад Гадаадад элэг шилжүүлэн суулгуулсан үйлчлүүлэгчдээс санамсаргүй байдлаар түүвэрлэн бэлтгэсэн асуумжийн дагуу судалгааг авч, үр дүнг нэгтгэсэн. Үр дүн: Эмчилгээний дундаж зардал оноор харьцуулан үзвэл 20102015 онд гадаадад элэг шилжүүлэн суулгах эмчилгээний дундаж зардал 218 сая төгрөг, 2016-2020 онд дундаж зардал 253 сая төгрөг, 2021-2023 онд дундаж зардал 276 сая төгрөг байв. 2010 оноос 2023 оны хооронд гадаадад элэг шилжүүлэн суулгах эмчилгээний дундаж зардал 26%-иар өссөн байна. Монгол улсаас гадаадад элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн иргэдээс дунджаар 249 сая төгрөгийн зардал гарсан бөгөөд 19 жилийн хугацаанд дунджаар 76.0 тэрбум төгрөгийг тус эмчилгээ хийлгэхэд гадны зарим улсуудад зарцуулсан байна. Дүгнэлт: Гадаадад элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн иргэд дунджаар 249 сая төгрөгийг зарцуулсан бөгөөд 19 жилийн хугацаанд тооцож үзбэл нийт 76.0 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Үйлдвэрлэлийн ослын улмаас хувь хүний эрүүл мэнд, эдийн засагт учруулах дарамтыг судлах нь(2022-06-12) ;С.Марал; Үндэслэл: Ажлын байрны нөхцөл, үйлдвэрлэлийн орчин, хортой аюултай хүчин зүйлсийг илрүүлж хяналтандаа авч чадахгүйгээс буюу байгуулагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нь аль нэг хэсэгтээ алдаатайгаас үүдэж үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол жилээс жилд нэмэгдсээр байна1. Зорилго: Үйлдвэрлэлийн ослоос үүдэн хөдөлмөрийн чадвараа алдсан хувь хүний эрүүл мэнд, эдийн засагт учрах дарамтыг судлахад оршино. Арга, аргачлал: Үйлдвэрлэлийн ослын улмаас нэг буюу хоёр нүд хараагаа алдсан, харааны чадал 0.05 буюу түүнээс доош алдсан, аль нэг мөч тайрагдсан гэмтэл авсан мөн мэдрэлийн эмгэгтэй болсон хөдөлмөрийн чадвар алдалтын 50%-100% хувь хэмжээгээр тогтоолгосон нийт 30 хүнтэй ганцаарчилсан ярилцлага хийж судалгааны мэдээ мэдээллийг цуглуулсан. Үр дүн: Үйлдвэрлэлийн осолд өртсөн 30 тохиолдлын 90% нь тухайн ажилтны амьдралын чанар дордсон, нийгмийн статус доошилсон байна. Сарын орлогын хувь 2-3 дахин буурч амьдралын чанар муудсан байна. Одоо ажил эрхлэх хүсэлтэй ч ажилд авахгүй байна гэсэн тохиолдол 80% байна. Судалгаанд хамрагдсан үйлдвэрлэлийн осолд өртсөн тохиолдлуудын дийлэнх нь хууль эрх зүйн мэдлэггүйгээс хуулийн дагуу нөхөн төлбөрийг авч чадаагүй, байгууллага хөдөлмөрийн чадварт нь тохирсон ажлын байр санал болгоогүй, нэг удаагийн нөхөн төлбөрөө олгосноос хойш дахин дэмжлэг үзүүлдэггүй, удирдлагатай холбоо харилцаа тогтоогоогүй, хамт олонгүй болсон байна. Дүгнэлт: Үйлдвэрлэлийн осол нь зөвхөн эдийн засагт хохирол учруулаад зогсохгүй ажилтны хувийн амьдрал, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн осол өртсөн хүмүүс хөдөлмөрийн чадвартаа тохирсон ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, орлогогүй болоод зогсохгүй, хамт олон, гэр бүл, нийгэмд гадуурхагдаж сэтгэл зүйн маш их хохирол амсаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсад осол гэмтлийн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн амьдрах боломжтой алдсан жилүүдийн тооцоо(2024-03-20); ; Үндэслэл: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2022 оны тоон мэдээгээр дэлхийд нийт 7.9 тэрбум хүн амьдарч байгаагаас 55.4 сая орчим хүн жил бүр нас барж байна. Эдгээр нас баралтаас 4.4 сая хүн осол, гэмтлийн улмаас амь насаа алдсан тухай баримт. Монгол Улсын хүн амын дунд осол гэмтлийн шалтгаанаар нас барах, өвчлөх тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, осол гэмтлийн шалтгаан нь 2022 оны байдлаар өвчлөлийн 5 дахь, нас баралтын 3 дахь шалтгаан болж байна. Зорилго: Монгол Улсад осол гэмтлийн шалтгаанаар нас барсан 0-15 насны хүүхдүүдийн амьдрах боломжтой алдсан жилүүдийг тооцох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг хийхдээ дискретив судалгааны загварыг ашиглан хийж гүйцэтгэв. Судалгааны тоон мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн нэгдсэн дата сангаас Монгол Улсын хэмжээнд 2016-2020 онуудад осол гэмтлийн шалтгаанаар нас барсан 0-15 насны хүүхдүүдийн нас баралтын 1454 тоон мэдээг ашигласан. Таван жилийн хугацааны осол гэмтлийн шалтгаант 1454 нас баралтын тоон мэдээлэлд үндэслэн амьдрах боломжтой алдсан жилүүдийн тооцоог ДЭМБ-ын өвчний дарамт тооцох аргачлалын дагуу тооцоолсон. Үр дүн: Монгол Улсын хэмжээнд 2016-2020 оны хооронд осол гэмтлийн шалтгаант 13551 нас баралт бүртгэгдсэний 10.7%-ийг 0-15 насныхан эзэлж байна. 0-15 насны хүүхдүүдийн нас баралтын 61.6%-ийг эрэгтэй, 38.4%-ийг эмэгтэй хүүхдүүд эзэлж байна. 5 жилийн хугацаанд осол гэмтлийн шалтгаанаар нийт 1454 хүүхэд нас барснаар нийт 97559 амьдрах боломжтой жилийг алдаж байна. Нэг хүүхэд дунджаар 67±6 жилийг алдаж байна. Хүйсийн хувьд авч үзэхэд эрэгтэйчүүд 57925 жил, эмэгтэйчүүд 39634 амьдрах боломжтой жилийг алдаж байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Осол гэмтлийн улмаас амьдрах боломжтой алдсан жилийг насны бүлгийн хувьд авч үзэхэд 0-4 насныхан 61226 (62.8%) жил, 5-9 насныхан 15240 (15.6%) жил, 1015 насныхан 21093 (21.6%) жилийг алдсан байна. 0-4 насныхан бусдад хорлогдох шалтгаанаар 12138 жил, 5-9 насныхан зам тээврийн ослоор 5110 жил, 10-15 насныхан амиа хорлолтын шалтгаанаар 6800 амьдрах боломжтой жилийг хамгийн их алдсан байна. Дүгнэлт: Монгол Улсад 2016-2020 онуудад осол гэмтлийн шалтгаанаар 1454 хүүхэд нас барснаар амьдрах боломжтой алдсан жил 97559 байна. Нэг хүүхэд дунджаар 67±6 амьдрах боломжтой жилийг алдаж байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин их жилийг алдсан байна.
