Sharavyn, Bold
Loading...
Товч нэр
Sharavyn, Bold
Бүтэн нэр
Sharavyn Bold
Латин нэр
Sharavyn Bold
Албан тушаал
Судлаач
ORCID
15 results
Now showing 1 - 10 of 15
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Studying the special features of some recipes in Lamyn Gegeen’s “Man Ngag Bdud Rtsi Zegs Ma”(Mongolian University of Pharmaceutical Sciences, 2025-02-01); ; ;Dalkh, Tserendavga - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Effects of Mongolian Medicine Sengdeng-4 in Rabbit Knee Osteoarthritis Model(Mongolian National University of Medical Sciences, 2023-06-30) ;Jingang ;Qimunge ;Hugejiletu ;HasitanaYanhua XuObjectives: Seng ldeng-4(SD-4) has a long history of use in Mongolian medical clinics for the treatment for rheumatic disorders. The objective of this study was to investigate the therapeutic effect and mechanism of SD-4 on rabbits with knee osteoarthritis induced by Hulth’s method.Methods: SD-4 (0.428and 0.857g·kg-1) or Zhuangguguanjie pill (0.514g·kg-1) were orally administered in rabbits for four weeks after the induction of knee osteoarthritis using Hulth’s method. Inflammation factors (TNF-α, IL-1β, and NO) and histopathological lesions in the knee joint were examined by ELISA and HE is staining. The expression of type II collagen mRNA in the articular cartilage was detected using real-time qPCR.Results: SD-4 ameliorated the articular lesion damage caused by Hulth’s method in rabbits and reduced the serum levels of inflammatory cytokines TNF-α, IL-1β, and NO. The qPCR results showed that the mRNA expression of type II collagen (COL2) and miRNA-140 gene in the model group was significantly lower than that in the control group (P<0.01), while SD-4 treatment significantly elevated their expressions in the articular cartilage.Conclusion: SD-4 can improve articular cartilage morphology and inflammation by regulating miRNA-140 and COL2 gene expressions, and thus ameliorating knee osteoarthritis of rabbits induced by Hulth’s method. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Сориг бумши”, “Жүдши” хоёр сурвалжаас эмийн Хот мандал болон зарим тоон утгуудыг харьцуулсан шинжлэлээр “Сориг бумши” эхэнд бичигдсэн болохыг тогтоосон нь(2025-01-01) ;Далантай (Dalantai); ; ;Жин Юн Ли (Jin Yun Li)Үндэслэл: Уламжлалт анагаах ухааны сурвалжуудыг харьцуулан шинжлэх нь анагаах ухааны үүсэл, хөгжил, уламжлал, дамжилт, түүхэн онцлогийг бодитой харуулах боломжтойн зэрэгцээ тухайн ард түмний анагаах ухаанд оруулсан хувь нэмэр тэр үеийн шашин-соёл, сэтгэлгээний уялдаа холбоог илтгэдэг цогц үр дүн болдогт үндэслэн судалгааг хийлээ. Зорилго: “Сориг Бумши”, “Жүдши” хоёр сурвалжийн “Язгуур үндэс”-ийн анхдугаар бүлэг”-т бичигдсэн “Эмийн хот мандал”-ын талаар бичсэнийг харьцуулж гаргалгаа хийх. Арга, аргачлал: Судалгааг “Сориг Бумши”, “Жүдши” сурвалжуудын төвөд эхийг эх хэрэглэгдэхүүн болгож, Эх бичиг сурвалж судлалын Сэдвээр бүлэглэх арга (Ш ете апа 1уз^5), Агууламжийн судалгаа (соп1еп1 апа 1уз^5)-ны аргуудыг ашиглан хийлээ. Үр дүн: Хоёр сурвалжийн адил болон ялгаатай байдал нь Төвөдийн Бонбын ёсны ардын эмнэлэг үүсэж бүрэлдсэн уламжлал дээр үндэслэн Шаншүн оронд Бонбын ёсны “Сориг Бумши” эхлэн бичигдсэнийг их орчуулагч Бярузана Шаншүн хэлнээс орчуулж их Ютог Ёндонгомбо нар тэргүүлэн нэмж, хасаж засварлан, эмхэтгэн найруулж буддын мэдлэг ухааны онолд үндэслэсэн “Жүдши”-ийг бүтээсэн гэж үзэх нь нотолгоо бүхий байгааг дараах байдлаар тодруулан гаргалаа. Дүгнэлт: “Жүдши”-н эмийн хот мандлын зураглал нь үзвээс үзэсгэлэнт эмийн балгасыг төв болгоод дөрвөн зүгийн дөрвөн уулаар тодорхой дүрсэлж харуулсан нь өмнө бичигдсэн “Сориг Бумши”-ийн эмийн хот мандлыг хянан магадалж хасаж, нэмж засварлан цэгцэлж бичсэн болохыг илэрхийлж байна. Хоёр сурвалжид бичигдсэн тооны утга нь тухайн, тухайн үеийнхээ анагаах ухааны онолын сэтгэлгээний хоёр чиглэлийг илэрхийлж байгаагийн зэрэгцээ “Жүдши”-д анагаах ухааны өмнөх уламжлалыг өвлөн авахын зэрэгцээ бонгийн ёсны мэдлэг, ухааны уламжлалыг хасаж буддын мэдлэг ухааны онолд суурилж шалтгаан-үрийн шүтэн барилдлага ёсоор нэмэлт хийж өөриймшүүлсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хоол зүйч Монгол түшмэл нарын хятад хэлээр туурвисан бүтээл дэх арьсны өвчин судлалтай холбоотой баримтуудыг тодруулан судалсан ньҮндэслэл: Монголчуудын бүтээн бий болгосон арьсны өвчин судлалтай холбоотой өв, уламжлалыг судлахдаа юуны өмнө түүх, эх сурвалжийн судалгаагаар дамжуулан арьс судлалын онолын ойлголт, арьсны өвчнийг эмчлэх, түүнээс сэргийлэх аргыг орчин цагийн анагаах ухааны арьс судлалын салбарын хөгжилтэй хослуулан шинэчлэх нь нэн чухал шаардлагатай байна. Тиймээс 1330 онд Хятад хэлээр бичсэн Хүсэхүйн “Идээ, ундааны жинхэнэ товч” номонд буй арьс судлалтай холбоотой мэдээ, баримтуудыг судлах нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Хүсэхүйн “Идээ, ундааны жинхэнэ товч” номонд буй арьсны өвчин судлалын хөгжилтэй холбоотой мэдээ, баримтууд, арьсны өвчний нэршил, ангиллыг тодруулан судлах. Арга, аргачлал: Уламжлалт анагаах ухааны судрууд нь уг гарал, бүтцийн хувьд олон шинжлэх ухааныг хамардаг учраас шинжлэх ухаанд түгээмэл хэрэглэдэг системийн нийтлэг аргуудыг ашиглах нь нэн зохимжтой байдаг. Бид уг номонд буй шинжлэх ухааны ойлголтуудыг стандартчилах, цэгцлэх, ялангуяа анагаахын шинжлэх ухааны онол, өвчний ангилал, нэр томьёо, төсөөллийг системчлэх, нэг мөр болгох, арьсны өвчин судлалын хөгжилтэй холбоотой мэдээ, баримтуудыг тогтооход системийн түгээмэл, нийтлэг аргыг нэгтгэн дүгнэх, судлан гаргахад ашиглав. Үр дүн: Монгол эрдэмтдийн Хятад хэлээр бичсэн ном судрын дотроос одоогоор хамгийн их судлагдсан ном нь 14 дүгээр зууны Монголын анагаах ухааны эртний бүрэн зохиол болох Хүсэхүйн 1330 онд бичсэн “Идээ ундааны жинхэнэ товч” зохиол юм. Өнөөгийн байдлаар Монгол Улсын арьс судлалын түүх сүүлийн 100 жилээр хязгаарлагдаж байгаа ба “Идээ ундааны жинхэнэ товч” бүтээлд байгаа арьс судлал, арьсны өвчтэй холбоотой баримтуудыг нэг бүрчлэн судалснаар уг салбарын түүхийг 14 дүгээр зуунаас эхлүүлэх баримт буй нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Юань улсын Монгол хаадын идээ ундааг хариуцсан эмч түшмэл, Монгол үндэстэн Хүсэхүйн 1330 онд хятад хэлээр бичсэн “Идээ, ундааны жинхэнэ товч” зохиолд буй арьсны өвчин судлалын хөгжилтэй холбоотой мэдээлэл, арьсны өвчний нэршил, ангилал нь Монголын анагаах ухааны хамгийн эрт үеийн сурвалж бичгийн баримтууд юм. Бидний олж тогтоосон анагаах ухааны олон салбарын эмчилгээ, засалд идээ ундаагаар эмчлэх аргын хүрээнд арьсны өвчтэй холбоотой нийт 12 баримт байв. Эдгээр баримтуудад арьс хөрс хатангиртах, арьс хөрсөнд халуун яр шарх гарах, арьс мах татвалзах гэсэн арьсны өвчтэй холбоотой 3 нэршил байгааг тодруулав. Бусад нь баримт нь эрүүл арьсны шим тамир, арьс махыг шимжүүлэх, арьс хөрсийг цэвэршүүлэх, арьс махыг төлжүүлэх, арьс хөрсийг өнгөжүүлэх, арьсны өнгийг сэргээх тус эрдэмтэй идээ ундаа, эмийн талаар өгүүлсэн байнгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хамба номун ханы “Увдист рашааны дусал” судрын Шүлгэлсэн орчуулгын онол, практикийн ач холбогдолҮндэслэл: XVII зууны эхэн үеэс эхлэн Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн туурвисан эмчилгээ болон эм, найрлагын талаарх 5 зохиол, Сүмбэ хамба Ишбалжирын “Дөрвөн рашаан”, “Цагаан болор толь” эмчилгээ, эмийн судрууд, тойн Жамбалдоржийн “Үзэсгэлэнт нүдэн чимэг” эмийн ном, Жамбалчойжиданзанпэрэнлэйн “Увдисын далай” эм найрлагын томоохон бүтээлүүд анагаах ухааны практикт өргөнөөр хэрэглэгдэж эхэлсэн1-3. Зорилго: Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн “Увдист рашааны дусал” судрын шүлэглэсэн орчуулга дахь онол практикийн ач холбогдлыг ханиадыг эмчлэх эмийн жишээгээр тайлбарлах. Арга, аргачлал: Анализ нь задлах, ялгаж салгах гэсэн утгатай бөгөөд судлаач сонгож авсан объект буюу үзэгдэл юмыг өөрийн сэтгэхүйгээр тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдэд ангилна. Ингэснээр тухайн объектын хийсвэрлэж болох үндсэн шинж чанарууд тодорхой бүрэлдэхүүн хэсгүүд дээр илүү тод илэрч гарна. Анализ хийх нь объектыг задлан шинжилснийг шууд дагалдан зайлшгүй хийгддэг сэтгэхүйн логик үйлдэл юм. Энэхүү аргаар Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн “Увдист рашааны дусал” сударт байгаа ханиадыг эмчлэх эмийн хэрэглээний утгыг нээн гаргах задлан шинжилж судлав. Задлан шинжилж гарсан үр дүнг нэгтгэн дүгнэх замаар анализсинтезийн аргыг ашиглав. Үр дүн: Бидний судалгаандаа үндсэн материал болгон авсан Лувсанданзанжанцангийн “Увдист рашааны дусал” судар нь Энэтхэг, Төвөдийн анагаах ухааны сонгодог бүтээл болох “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийн “Увдисын үндэс”-т5 эхлэн суралцахад улам ойр дөхөм болгосноороо тухайн үеийн анагаах ухааны сургуулийн шавь нарт гол гарын авлага нь болж байжээ. Дүгнэлт: Хамба Номун хан Лувсанданзанжанцангийн зохиосон 18-н хуудастай “Увдист рашааны дусал” номд хий, шар, бадган, бор, эс шингэсэн, бэтэг, хаван, халуун унгирал, эрхтэн, цул, сав, хэсэг бусаг зэрэг 22 өвчний эмчилгээний аргыг өөрийн туршлагаас гадна Энэтхэг, Төвөдийн анагаах ухааны мэргэдийн олон арван ном судар, гарын авлагыг нарийвчлан судалж бичсэн хамгийн итгэмжтэй эмчилгээний аргуудыг багтаасан бүтээл болох нь тодорхой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын амьтанд өвдөгний үений шар усан өвчний эмгэг загвар үүсгэх аргын судалгааны тойм(2021-09-01) ;Жин Ган ;Ж.Байгалмаа; Б.СаранчимэгСүүлийн жилүүдэд хүний нас ахихтай холбоотой остеоартрит өвчлөлийн тархалт нэмэгдэж байна. Өвдөгний үений остеоартрит нь хамгийн түгээмэл тохиолддог ба удаан явцтай, ахимаг нас хүмүүс илүү өвчилж хөдөлмөрийн чадвар алддаг, өвчтөний гэр бүл болон нийгэм эдийн засагт сөргөөр нөлөөлж амьдралын чанарыг бууруулдаг. Уламжлалт анагаах ухаанд яс үений остеоартрит өвчнийг шар усан өвчний ангилалд хамааруулах ба үндсэн зургаан өвчний нэг болно. Уламжлалт анагаах ухааны онолоор шар ус эрүүлийн тэнцвэрээ алдан арвидах, хорогдох, хямралдах хувиралтаар бие махбодийг хорлодог. Өвдөгний үений шар усан өвчний үед шар ус өвдөгний үенд хурж хавдах шархиран өвдөх, хөдөлгөөн хязгаарлагдан хөндүүрлэх шинж тэмдэг илэрдэг ба өвчний үүсэх шалтгаан ба эмгэг жам, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг судлахын тулд туршилтын амьтны эмгэг загвар үүсгэн судлах шаардлагатай байна. Тус өгүүлэлд төрөл бүрийн эмгэг загвар үүсгэх аргыг хураангуйлан судалсан. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өмнөговь аймаг дахь дацан, жастай сүм хийд, хурлыг тодруулан байршлыг газрын зурагт буулган тэмдэглэх асуудалд(2024-12-21); ;Б.Гэрэлмаа ;Н.Ганбат ;Д.ШагдарсүрэнҮндэслэл: Монгол Улсын анагаах ухааны түүхэн дэх эмч, маарамба, мэргэдүүд түүхийн хэдий үед чухам ямар бүтээл туурвиж, хэрхэн эрдэм боловсрол эзэмшиж эмчлэн ангааж тэдгээр нь түгэн дэлгэрч байсныг судлан шинжилж тогтоох асуудал уламжлалт анагаах ухааны эрдэм судлалын томоохон талбар төдийгүй онол, практикийн хувьд ч өндөр ач холбогдолтой болохыг судлаачид олонтаа дурьдсан байна. Зорилго: Өмнөговь аймаг дахь Хорьдугаар зууны нэгдүгээр хагасаас өмнө байгуулагдсан дацан, жастай сүм хийд, хурлыг тодруулан байршлыг газрын зурагт тэмдэглэгээний хамт шинээр боловсруулан зурах. Арга, аргачлал: Бид судалгаандаа Монгол улсын үндэсний төв архив, Гандантэгчинлэн хийдийн төв архив, Өмнөговь аймгийн төв архив, Уламжлалт анагаах ухааны түүхэн боть зэрэг материалуудыг ашиглан үндсэн хэрэглэгдэхүүн болгон авч эх бичиг, сурвалж бичиг судлалын арга, магадлан жагсаах аргуудыг ашиглан судалгааг хийж гүйцэтгэв. Үр дүн: Өмнөговь аймгийн нутагт байрлаж байсан хийдүүдээс Байшинтын хийд, Онгийн хүрээ, Ханын цагаан суварга, Дөчийн хурал, Засгийн шүтээний хийд, Эхэн загийн хийд болон Шилүүстэйн хийд нь мамба дацантай байсан бол Онгийн хүрээ, Шар хулсны хурал нь маналын жас, Байшинтын хийд, Уул жаргалантын хийд, Долоо шар загийн хийд, Ханын цагаан суваргын хийд, Дөчийн хурал, Засгийн шүтээний хийд, Хар ноёны хурал, Дуган голын буюу тойногийн хурал, Баг модны хийд, Цагаан толгойн хийд, Цогзолын хийд, Таван ховоотын хийд, Баруун суу хийд, Сайн бичигт буюу ширээт ламын хийдүүд нь мамбын жас, Сангийн далайн хийд, Агуйн хийд болон Цогзолын хийд нь отчийн жастай байжээ. Дүгнэлт: Өмнөговь аймгийн нутагт нийт 46 хийд оршиж байснаас мамба дацантай хийд 7, маналын жастай хийд 2, мамбын жастай хийд 14, отчийн жастай хийд 3 байлаа. Эдгээр Мамба дацан, Маналын жас, Мамбын жас, Отчийн жасууд нь зөвхөн шашны болон соёлын төдийгүй уламжлалт анагаах ухааны чухал төвүүд байсны зэрэгцээ олон зуун жил дамжин өвлөгдөж ирсэн анагаах ухааны сургалт, эмчилгээний аргуудыг хэрэглэж, Монголын уламжлалт анагаах ухааны өвийг хадгалах, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Цаашид эдгээр хийдүүдийн уламжлалт анагаах ухаанд гүйцэтгэсэн үүргийг гүнзгийрүүлэн судлах нь Монголын анагаах ухааны түүхийг баяжуулах, хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болох нь бидний судалгаагаар тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Эртний монгол төөнийн бичиг” зохиол дахь толгойн төөнийн бэлчрийн байршил, төөнөх заалтыг харьцуулан судалсан үр дүн(2023-05-18) ;Б.Алтантулга; ; Үндэслэл: Монгол анагаах ухааны төөнөх засал хоёр мянган жилийн Эртний монгол өмнөх Сяньби аймаг үндэстний үүсэл гаралтай нягт холбоотой. Эртний Төөнийн бичиг Вэй улсын түүх сударт, “Нүүдэлчин Сяньбичууд өвчтэй хүмүүсийг ул Төөнө өвсөн галаар төөнөх, чулууг халааж төөнөх зэргээр эмчлэх эртний арга Засал барилаа хадгалсаар ирсэн гэж тэмдэглэсэн байдаг. Хэдийгээр уламжлалт Бэлчир анагаах ухааны төөнө засалтай холбоотой түүх, хөгжлийн талаар дурдсан ололттой талууд байгаа хэдий ч төөнийн эртний ном судрыг Монгол үндэстэн хэдий үеэс эхлэн өөрийн хэлээр бичиж орчуулсан, орчуулгын зохиол болон үндсэн эх сурвалжийн харьцуулсан, дүн шинжлэл хийсэн судалгаа хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл болж байна. Зорилго: “Эртний Монгол төөнийн бичиг” сурвалж зохиол дахь монгол төөнийн толгойн хэсэгт байрлах бэлчрийн байршил нэршил, төөнөх заалтыг харьцуулан тодруулах. Арга, аргачлал: Бид судалгаандаа Дуван Гомбожав “Эртний Монгол төөнийн бичиг” нэрээр хуучин монгол бичгээр бичсэн гар бичмэл бүхий 1992 онд хэвлүүлсэн нийт 27 хуудастай эх зохиолыг “Анагаах ухааны дөрвөн үндэс”-н Хойд үндэсийн шинжлэл заслын 21-р Төөнөх засал бүлэг, Хятад анагаах ухааны Зүү төөнө заслын холбоо “Зүү төөнө заслын сүвийн байршил “ эх зохиолуудыг хэрэглэгдэхүүн болгон эх бичиг сурвалж судлалын харьцуулах аргаар харьцуулан, магадлан жагсаах аргаар төрөлжүүлэн онцлогийг тодруулж, өвөрмөц үг хэллэгийг задлан шинжлэн тайлбарлаж, нэгтгэн дүгнэх аргыг ашиглан төөнийн бэлчир орон, байршил, төөнөх заалтыг тодруулав. Үр дүн: Бидний судалгаанд “Эртний монгол төөний бичиг” зохиолд бичигдсэн толгойн төөнийн бэлчир нь 22 биш 13 байв. “Анагаах ухааны дөрвөн үндэс” зохиолын Хойд үндэст тэмдэглэгдсэн 3 бэлчир орон ойролцоо байршилтай, Зүү төөнө заслын сүвийн байршилтай харьцуулахад 5 бэлчир орноос 4 нь сүвийн байршил төстэй байгаа хэдий ч 1 сүвийн байршил зөрүүтэй, нэршлийн хувьд ялгаатай болохыг тодруулав. Бусад үлдсэн 10 төөнөх бэлчир нь “Анагаах ухааны дөрвөн үндэс” зохиолын Хойд үндэс-т тэмдэглэгдээгүй, Хятад анагаах ухааны зүү төөнө заслын сүвийн байршилтай харьцуулахад ижил төстэй байршил бүхий сүв олдсонгүй. Мөн тус 13 бэлчир орныг илэрхийлсэн байршлын үг хэллэг нь төвөд болон хятад үг хэллэг огтхон ч хэрэглээгүй ба монгол үг хэллэгээр бичигдсэн байгаа нь Монгол хүний бичсэн төөнийн эх сурвалж болохыг нотлох боломжтой байгаа юм. Толгойд байрлах 13 бэлчир орны 2 бэлчир орон нь АУДҮ-зохиолын Хойд үндэст бичигдсэн төөнөх заалттай ойролцоо байв. Мөн Зүү төөнө заслын сүвээс 4 сүвийн байршил ижил төстэй ч эмчилгээний заалтын хувьд нэг хоёр заалт ижил боловч бусад эмчилгээний заалтууд ялгаатай байлаа. Түүнчлэн 11 бэлчир орны эмчилгээний заалт нь Анагаах Ухааны Дөрвөн Үндэс зохиолд огт дурдагдаагүй бөгөөд 9 бэлчир орны эмчилгээний заалт нь зүү төөнө заслын сүвийн эмчилгээний заалтаас ялгаатай болохыг тогтоолоо. Дүгнэлт: 1. “Эртний Монгол төөнийн бичиг” зохиолд бичигдсэн толгойн хэсэгт байрлах 11 бэлчир нь байршил болон нэршлийн хувьд ялгаатай болохыг тодруулав. 2. Тухайн зохиолд бичигдсэн 13 бэлчир орны 11 нь Анагаах Ухааны Дөрвөн Үндэс зохиолын Хойд үндэст огт дурдагдаагүй бөгөөд 13 бэлчир орны төөнөх заалт нь зүү төөнө заслын сүвийн эмчилгээний заалттай ялгаатай байв. 3. Толгойн хэсгийн төөнийн бэлчир орны нэршил, байршил, эмчилгээний заалт нь төвд болон хятад уг гаралтай үг хэллэгээр бичигдээгүй, монгол хэлний өвөрмөц үг хэллэгээр элбэг байгаа нь монголчуудын бичсэн зохиол болохыг нотлож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Targeted therapy in acute myeloid leukemia: Resistance and overcoming strategy.(2025-11) ;Song, Feifeng ;Lin, Sisi ;Xu, Tong ;Yang, ChangScopus© Citations 17 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гоо сайханд хэрэглэж байсан зарим эмийн түүхий эдийг Монгол эрдэмтдийн бичсэн анагаах ухааны эртний номуудаас тодруулахуйҮндэслэл: Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсад гоо зүйн шинжлэх ухаан эрчимтэй хөгжих суурь тавигдсан ба үүнийг даган ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол түүхий эд болох эмийн ургамлын судалгааг өргөн хүрээнд хийж байна. Монгол оронд 900 гаруй зүйлийн эмийн ургамал ургадаг. Гэхдээ эдгээр ургамлаас аль ургамал нь гоо сайханд хэрэглэдэг болохыг тогтоох нь судлаачдын анхаарлыг татаж байна. Үүнийг шийдвэрлэх гол аргаын нэг бол XVII зууны сүүлчээс XX зууны эхэн хүртэлх үеийн монгол эмч, эрдэмтдийн бичсэн анагаах ухааны эртний судраас гоо сайханд хэрэглэдэг эмийн ургамлын түүвэр хийж тодорхойлох асуудал юм. Зорилго: XVII зууны сүүлчээс XX зууны эхэн хүртэлх үеийн монгол эмч, эрдэмтдийн бичсэн анагаах ухааны эртний судраас гоо сайханд хэрэглэдэг эмийн ургамлын түүвэр хийж тайлбарлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг эх бичиг, сурвалж бичгийн судлалын аргыг ашиглан судлаач М.Отгонбаяр (1995) нарын тодорхой нэг уламжлалын түүхийн жишээн дээр тулгуурлан мэдлэгийн трансформацын зүй тогтлыг илэрхийлэх арга зүйн зарчмуудыг баримтлан уламжлал шинэчлэлийн асуудалд улирал дэвших диалектик зүйн тогтнолын үүднээс хандахдаа В.Ф.Гегель (1837), Н.И.Конрид (1966), Л.Н.Гумилев (1989), Н.Хавх (1995) нарын үзэл баримтлалын ерөнхий чиг зарчмыг тус тус баримталж ажигласан болно. Үр дүн: Бид судалгаандаа эхлээд XVII зууны сүүлчээс XX зууны эхэн хүртэлх үеийн монгол эмч, эрдэмтдийн бичсэн анагаах ухааны эртний 40 номыг олж цуглуулан ашигласан. Цуглуулсан ном болгоноосоо гоо сайхантай холбоотой, арьсны янз бүрийн өвчнийг эмчлэх эмийн ургамал, нийлмэл найрлагыг тогтоосон. Дүгнэлт: XVII зууны сүүлчээс XX зууны эхэн хүртэлх үеийн монгол эмч, эрдэмтдийн бичсэн анагаах ухааны эртний 7 судраас гоо сайханд хэрэглэдэг идээ ундаа, амьтан ургамлын гаралтай эмийн түүхий эдийн түүвэр хийж тайлбарлав. Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсад гоо сайхны шинжлэх ухаан эрчимтэй хөгжих суурь тавигдсан. Үүнийг дагаад ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол түүхий эд болох эмийн ургамлыг олж тогтоох, судалгаа хийх шаардлага тавигдаж байна. Үүний гол нөөц, нотолгоонд суурилсан уламжлалт мэдлэгийг нээн гаргах гол боломжийн нэг нь анагаах ухааны эртний номуудыг судлах асуудал юм.
