Д.Цэрэндагва
Loading...
Товч нэр
Д.Цэрэндагва
Бүтэн нэр
Далх Цэрэндагва
Латин нэр
Dalkh Tserendagva
Албан тушаал
Эмнэлэг хариуцсан проректор
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
АШУ-ны доктор
ORCID
Scopus Author ID
9 results
Now showing 1 - 9 of 9
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Clinical effectiveness of treating lower back pain through traditional manual therapy(Mongolian National University of Medical Sciences, 2026-03-30) ;Radnaabazar, Molor; Ganbaatar, OdontsetsegObjective: This study was aimed to assess the clinical outcomes of traditional manual therapy. Methods: Patients between 16–70 years of age with lower back pain received a 10-day course of rhythmical vibration based traditional manual therapy. Scoliosis angle, vertebral rotation, and intervertebral space were measured pre- and post-treatment using goniometry and radiographic analysis. Results: Significant improvements were observed in all assessments after therapy (p < 0.001). The average scoliosis angle increased by 1 – 2 degrees, vertebral rotation decreased by 2 – 4 mm while intervertebral space expanded by 1.2 – 1.6 mm, indicating improved spinal symmetry. Conclusions: Traditional manual therapy demonstrated measurable radiographic improvements in spinal alignment and intervertebral spacing, suggesting its clinical potential in managing in lower back pain through non-invasive correction of musculoskeletal dysfunctions. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, C57BL/6 хулганад үүсгэсэн хавдрын эмгэг загварт “Өвсөн гурван халуун”-ы нөлөөг судалсан дүн(2025-01-01); ; ; ; Д.ЭнхмааҮндэслэл: Дэлхий дахинд төдийгүй манай улсад хорт хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралт жил бүр өсөн нэмэгдэж байна. Хорт хавдрын тохиолдол жил бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед Монголын уламжлалт анагаах ухаанд ходоод ба улаан хоолойн хавдар, хавдрын урьдал өвчнийг анагаахад эмчилгээний туршлагат жор болгон хэрэглэж ирсэн Холтсон цэцэгтний овгийн (Капипси1асөаө) А1тдепө 3'1Ыпса ^, Яапипси1из Яөрөпз ^, Ри1заШа Випдеапа ^ 3 зүйл ургамал орсон (Өвсөн гурван халуун) найрлагыг сонгон авч, туршилтын амьтанд үүсгэсэн хорт хавдрын эмгэг загварт үзүүлэх нөлөөллийг судлан, нотолгоожуулах нэн шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: “Өвсөн гурван халуун”-д агуулагдах биологийн идэвхт бодисуудыг илрүүлж, туршилтын амьтанд үүсгэсэн хорт хавдрын эмгэг загварт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: “Өвсөн гурван халуун” болох Сибирь чөдөр өвс (АЫадепе 5№пса ^), Мөлхөө (хахуун) холтсон цэцэг (Яапипси1из герепз ^), Бунгийн яргуй (Ри1за1Ша Випдеапа ^.)-г Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутгаас 5-6 сард цэцэглэлтийн үед нь түүж, зохих журмын дагуу хатааж бэлтгэв. Үр дүн: “ Өвсөн гурван халуун”-ы ханданд нийт фенолт нэгдэл 2.98±0.04%, нийт флавоноид 2.16±0.05% агуулагдаж байна. Туршилтын 6 бүлгийн хулганыг биеийн жин болон хавдрын эзлэхүүнийг 3 удаагийн давталттайгаар өдөр бүр хэмжихэд бүх бүлгийн хулганад биеийн жин хугацаа хамааралтай нэмэгдэж байв. Мөн эмчилгээний 1А, 1В бүлгийн хулганад ӨГХ-ны этанол хандыг 50 ба 100мг/кг тунгаар, 2А ба 2В бүлгийн хулганад ӨГХны дихлорметан хандыг 50 ба 100мг/кг тунгаар амаар уулгаад, сөрөг хяналтын бүлэгт РВЗ 0.5 мг/кг тунгаар амаар, харин эерэг хяналтын бүлэгт флуроурацил (5 Р ^ 10 мг/кг тунгаар 7 хоногт 2 удаа хэвлийн хөндийд тарихад хавдрын ургалтын хэмжээ хугацаа хамааралтай нэмэгдэж байв. Сөрөг хяналтын бүлгийн хулганы хавдрын эзлэхүүнийг эмчилгээний бүлгүүдтэй харьцуулахад туршилтын 4 бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай (*р<0.05) харин эерэг хяналтын бүлэгтэй харьцуулахад илэрхий ялгаа ажиглагдаагүй. (р=0.08) Туршилтын хулганы хавдрын эдийн гистологийн шинжилгээгээр бүх бүлэгт үхжил ажиглагдсан ба үхжилийн хамрах талбайгаар ялгаатай байв. Дүгнэлт: “Өвсөн гурван халуун”-ы этанол ханданд нийт фенолт нэгдэл болон флавоноидын агууламж дунд зэрэг байна. “Өвсөн гурван халуун”-ы ханд нь туршилтын хулганад үүсгэсэн хавдрын ургалтыг саатуулж, лимфоцит давамгайлсан үрэвслийг идэвхжүүлж байгаа нь хавдрын эсрэг идэвхтэй болохыг харуулж байна (р<0.05) - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цох хорхойны феромон ба анагаах ухаан дахь хэрэглээ(2026-05-22); ;Б.Дагданбазар; ;Д.ЭнхмааҮндэслэл: Шавьж бол эмийн шавхагдашгүй эх үүсвэр бөгөөд шавьжны биед агуулагдаж байгаа биологийн идэвхит бодисуудыг судлах зайлшгүй хэрэгтэй юм. Монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээнд хэрэглэдэг байсан янз бүрийн шавьж, цох хорхойн тухай мэдээлэл байдаг ч эдгээрийг эх сурвалжийн түвшинд түүвэрлэн харьцуулан бичсэн судалгаа хомс байна. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд “Шавьж эмчилгээ”-нд хэрэглэдэг янз бүрийн шавьж хорхой, ялангуяа элдэв цохын төрөл зүйлийн биед агуулагдах феромонт шүүрлүүдийн найрлагын талаарх мэдээлэл ба тэдгээр шавьжийг ямар өвчин эмгэгийн үед хэрэглэдэг байсан талаарх мэдээллийг эх сурвалжуудаас судлан тогтоох. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд эх сурвалж болон түүхийн судалгааны арга, анализ синтезийн арга, системийн задлан шинжлэх арга, түүхийн харьцуулалтын аргыг ашиглав. Мэдээллийг уламжлалт анагаах ухааны сурвалж номнуудаас шавьж эмчилгээ, тэр дундаа цох хорхойг ардын эмнэлгийн эмчилгээнд хэрэглэж байсан эх сурвалжуудыг тодотгон гаргаж, нэгтгэн дүгнэв. Үр дүн: Эх сурвалжуудаас үзэхэд монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээнд амьтны гаралтай эмийн зүйлийн дотор үе хөлтний хүрээний төлөөлөл болох хавч, аалз, хилэнцэт хорхой, царцаа, зөгий элдэв зүйлийн цох, өт хорхой зэрэг өдий төдий олон янз “эмчилгээний хорхой шавьж” хэрэглэдэг байсан байна. Үүний дотор буглаа цох, шивхэрч цох, хар цохыг уламжлалт анагаах ухаанд судсан туулга хийхэд, үе мөч, булчин махны өвчин, эмэгтэйчүүдийн олон төрөл өвчин, саажиж өрөөл татанхай болох, толгойн өвчин, 11 цанх өвчин бүгдэд нь цох хорхойг тустай гэж заагаад дор бүрд нь зориулалттай жор гаргаж эмчилгээнд хэрэглэдэг байсан байна. Дүгнэлт: Уламжлалт анагаах ухааны эмчилгээнд биологийн ангиллаар шавьжийн ангиас янз бүрийн хорхой, нэн ялангуяа хатуу далавчтаны багийн төлөөллөөс олон янзын цохыг хэрэглэдэг байжээ. Тэдгээрийн бие агуулагдах феромонт шүүрэлд олон төрлийн химийн бодис агуулагддаг байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сүмбэ хамба Ишбалжирын бүтээл дэхь гоо зүйн үзэл(2026-02-03) ;Н.Батсайхан; Ө.БатчимэгУдиртгал: Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788) нь XVIII зууны Монголын анагаах ухаан, соёл, сэтгэлгээний түүхэнд бие, сэтгэл, оюуны зохирлыг нэгдэл болгон үзсэн цогц философийг хөгжүүлсэн нэрт эрдэмтэн байв. Түүний 1751-1785 онд бичсэн эмнэлзүйн дөрвөн бүтээл нь хожим “Дөрвөн Рашаан” хэмээн алдаршсан бөгөөд өвчин эмгэгийн тухай төдийгүй хүний гоо сайхан, ёс суртахуун, ариун цэвэр, биеийн төгөлдөр байдлыг уялдуулсан “дотоод гоо зүйн” үзэл санааг тусгасан юм. Ишбалжир гадаад төрх, үнэр, үс, дуу хоолой зэрэг шинжүүд нь дотоод эрхтний тэнцвэр, сэтгэл зүйн болон оюуны төлөв, ариун цэврийн дэглэмтэй салшгүй холбоотой гэж үзсэн нь төвөд анагаах ухааны гурван гэм онолтой уялдсан үзэл юм. Тэрбээр гоо сайхны эмчилгээг зөвхөн биеийн үзэмжид бус, сэтгэл зүйн эрүүл байдал, нийгмийн ухамсар, ёс суртахуунтай холбон авч үзсэн. Тэрээр зохиолдоо хүүхдийн бие, оюуны хөгжлийг анхаарч, өнгө зүс сайжруулах эмчилгээ, билэг оюуныг хөгжүүлэх зан үйл, нэр хайрлах, буян хишгийг бататгах аргыг нарийвчлан заажээ. “Рашааны Цагаан Шүүдэр” бүтээлд тэмдэглэгдсэн хүүхдийн сэтэрхий уруул засах мэс ажилбар нь Монголд гоо заслын мэс заслын анхны бичмэл баримт бөгөөд Хятадын уламжлалт анагаах ухааны мэдлэгийг Монголын эмчилгээний дадлагатай уялдуулсан онцлогтой. Иймд Сүмбэ хамба Ишбалжир хүний гоо зүй, эмнэлзүйн мэдлэгийг нэгдмэл цогц болгон уялдуулж, “бие-хэл-сэтгэлийн нэгдэл” философийн хүрээнд эрүүл мэнд, гоо зүй, ёс суртахуун, амьдралын чанарыг нэгтгэн үзэх үндсийг бататгасан юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гүргэм-13 эмийн фракцуудын элэгний одлог эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судалсан дүн(2026-05-22) ;Содонхүү (Suodunfu) ;Mingming Bao ;Suolonggaowa; Үндэслэл: Монгол эмч нар Гүргэм-13 эмийг олон жилийн туршлагад тулгуурлан элэгний төрөл бүрийн өвчинд хэрэглэж ирсэн. Судалгаанууд тус эмийг В вирусын шалтгаант элэгний үрэвсэл, элэгний өөхлөлт, архины шалтгаант элэгний өвчин, эмээс шалтгаалсан элэгний гэмтэл зэрэг өвчнүүдийн эмчилгээнд хэрэглэх талаар харуулсан. Гэвч Гүргэм-13-ын элэгний фиброзын эсрэг нөлөө болон түүний механизм тодорхойгүй хэвээр байна. Зорилго: Гүргэм-13 эмийн фракцуудын LX2 (хүний элэгний одлог эс-human hepatic stellate cell line) эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Гүргэм-13-ын нунтаг эмийг ацетонитрил, метанол, нэрмэл ус, петролейн эфир, гексан, этил ацетат, усгүй этанол зэрэг уусгагчид хандалж, фракцуудыг бэлдсэн. LX2 эсийг тохирох орчинд өсгөвөрлөж, Гүргэм-13 эмийн фракц тус бүрээс янз бүрийн концентрациар үйлчлүүлэв. Эсийн пролиферацыг MTT аргыг ашиглан судаллаа. Үр дүн: Гүргэм-13-ын эмийн фракцууд тунгийн хамааралтайгаар LX2 эсийн пролицерацыг бууруулсан. Фракцуудын 50 ба 100 мкл/мл концентрацд LX2 эсийн пролиферац статистикийн үнэн магадлалтайгаар буурсан байлаа. Фракцуудыг хооронд нь харьцуулахад этил ацетат фракц харьцангуй өндөр идэвхийг үзүүлсэн. Дүгнэлт: Гүргэм-13 эмийн цэвэр ус, петролейн эфир, этил ацетат, гексан, усгүй этанол зэрэг фракцууд in vitro нөхцөлд элэгний одлог эсийн идэвхжлийг илэрхий дарангуйлах нөлөөтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаан гоёо ургамлын эх сурвалжийн судалгаа(2026-05-22) ;Т.Төрболд ;Д.Энхмаа; Үндэслэл: Улаан гоёо (Cynomorium songaricum Rupr.) нь Төв Азийн хуурай бүс нутагт тархсан ховор шимэгч ургамал бөгөөд уламжлалт анагаах ухаанд (УАУ) эртнээс “тоник” буюу тэтгэх зорилгоор хэрэглэгдэж ирсэн. Түүхэн сурвалжууд болон орчин үеийн фармакологийн судалгааны хоорондын уялдаа холбоог тодорхойлох нь уг ургамлын эмчилгээний ач холбогдлыг нотлоход чухал юм. Зорилго: Улаан гоёо ургамлын түүхэн хэрэглээг сурвалж бичгээр тодруулах, орчин үеийн фитохими, фармакологийн судалгааны үр дүнтэй уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгөхөд оршино. Арга, аргачлал: Судалгааг түүхэн судалгааны загвар (HRD)-ын хүрээнд гүйцэтгэсэн. Түүхэн-харьцуулсан шинжилгээний аргаар В.И.Грубов (1982), “Бэньцао ганму”, “Бэньцао яньи буи” зэрэг сонгодог эх сурвалжуудыг системчлэн шинжлэв. Үр дүн: Түүхэн сурвалжуудад улаан гоёог “Инь хийг тэтгэж, үрийн шим цусыг нэмэгдүүлнэ” гэж тодорхойлсон нь орчин үеийн судалгаагаар тогтоогдсон 98 төрлийн биологийн идэвхт бодис (флавоноид, тритерпеноид г.м)-ын антиоксидант, нөхөн үржихүйг дэмжих үйлдэлтэй нийцэж байна. Ургамлын аюулгүй байдал болон элэг, ходоод хамгаалах идэвх нь фармакологийн туршилтаар батлагдсан байна. Дүгнэлт: 1. Улаан гоёо (Cynomorium songaricum Rupr.) нь Монголын говийн ховор шимэгч ургамал бөгөөд XIII зууны эх сурвалжид тэмдэглэгдсэн уламжлалт хэрэглээ нь орчин үеийн шинжлэх ухааны судалгааны дүнтэй нийцэж байна. 2. Түүхэн эх сурвалжуудад үрийн шимийг хадгалах, бөөрийг тэтгэх, бэлгийн чадлыг дэмжих, хуурайшлыг чийглэх, саажилт болон сулралыг эмчлэх зэрэг олон талын үйлдлийг дурдсан бол орчин үеийн фитохимийн судалгаагаар флавоноид, полисахарид, тритерпеноид, стероид зэрэг олон бодис илэрч, фармакологийн ач холбогдолтой болох нь батлагдсан. 3. Wei нар (2019) хордлогын үнэлгээг хийж, аюулгүй байдлыг нотолсон бол Enkh-Amgalan нар (2024) экологийн ач холбогдлыг тодруулсан байна. Энэ нь улаан гоёог зөвхөн эмийн ургамал бус, экосистемийн чухал бүрэлдэхүүн болохыг харуулж байна. 4. Иймээс улаан гоёо нь уламжлалт хэрэглээ болон орчин үеийн судалгааны дүнг уялдуулсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, эмчилгээний өндөр ач холбогдолтой ургамал болох нь батлагдаж байгаа тул цаашид клиник туршилт, тарималжуулалт, хамгаалалтын арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлагатай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уламжлалт анагаах ухаанд ёл шувуу (Gypaetus barbatus)-ны сангасыг эмчилгээнд хэрэглэж ирснийг тэмдэглэсэн зарим сурвалж зохиолыг тодруулан судлах нь(2026-02-03) ;Соёлт (Suyalatu) ;Б.БатболдҮндэслэл: Ёл шувуу (Gypaetus barbatus)-ны сангасыг уламжлалт анагаах ухаанд олон жилийн турш эмийн түүхий эд болгон ашиглаж ирсэн түүхтэй. Ёл шувуу нь өөрийн өвөрмөц биологийн онцлогтой бөгөөд түүний сангасыг уламжлалт эмийн жорын бүрэлдэхүүнд оруулан хэрэглэж иржээ. Уг түүхий эдийг голчлон хоол боловсруулах эрхтний хямрал, хавдар, шарх, сэтгэцийн гаралтай зарим эмгэгийг эмчлэхэд ашигладаг байсан талаар сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Гэсэн хэдий ч ёл шувууны сангасны эмчилгээний хэрэглээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан ажил хязгаарлагдмал байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд ёл шувууны сангасыг эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн талаарх зарим сурвалж, зохиолуудад тэмдэглэн үлдээсэн мэдээллийг нэгтгэн тоймлох. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд эх сурвалж болон түүхийн судалгааны арга, анализ синтезийн арга, системийн задлан шинжлэх арга, түүхийн харьцүүлалтын аргыг ашиглав. Судалгааг уламжлалт анагаах ухааны сурвалж номнуудаас Ёлын (Gypaetus barbatus) сангасны хүний өвчний эмчилгээнд, ялангуяа ходоодны хавдрын эсрэг хэрэглэж байсан эх сурвалжуудыг тодотгон гаргаж, нэгтгэн дүгнэсэн. Үр дүн: Судалгааны эх сурвалжуудаас үзэхэд ёл шувууны сангас нь Төвд, Монгол, Хятадын уламжлалт анагаах ухаанд эмчилгээний чухал бүрэлдэхүүн хэсэг байж, ялангуяа ясны өвчин, хоол боловсруулах эрхтний эмгэг, үрэвсэлт өвчнийг эмчлэхэд өргөн хэрэглэгдэж ирсэн байна. Ёлын сангасыг уламжлалт анагаах ухаанд ихэвчлэн шарж түлэх, номхотгон боловсруулах аргаар бэлтгэсний дараа эмийн жорын бүрэлдэхүүнд ашигладаг бөгөөд гашуун амттай, бүлээн чанартай, бэтгийг эвдэн бадганыг арилгах, илчийг сэлбэх, эс шингээснийг шимэгдүүлэх, дуршил нээх, хавдрыг ховхлох үйлчилгээтэй хэмээн уламжлалд тэмдэглэсэн байдаг. Кальци, фосфор зэрэг эрдэс бодисоор баялаг найрлагатай тул ясны бодисын солилцоог дэмжих, ясны сийрэгжилтийг бууруулах, шинээр яс үүсэх үйл явцыг идэвхжүүлэхэд тустай гэж уламжлалт сурвалжуудад дурдсан байдаг. Дүгнэлт: Ёл шувуу (Gypaetus barbatus)-ны сангас нь уламжлалт анагаах ухаанд олон зууны турш хэрэглэгдэж ирсэн бөгөөд голчлон ясны өвчин, хоол боловсруулах эрхтний эмгэг, үрэвслийн гаралтай өвчний үед ашиглагдаж иржээ. Уг сангас нь кальци, фосфор зэрэг эрдэс бодисоор баялаг тул яс бэхжүүлэх, хоол шингээлтийг дэмжих, үрэвслийг бууруулах боломжтой хэмээн үздэг. Гэсэн хэдий ч орчин үеийн эмнэлзүйн судалгаа хязгаарлагдмал хэвээр байгаа тул түүний эмчилгээний үр нөлөө, аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн нарийвчилсан судалгаа шаардлагатай байна. Цаашдын судалгаанд ёл шувууны сангасны биологийн идэвх, эмчилгээний боломжийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох нь зүйтэй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, A Randomized Trial of Vitamin D Supplementation and COVID-19 Clinical Outcomes and Long COVID: The Vitamin D for COVID-19 Trial(2026-04); ;Cook, Kaitlyn A ;Khudyakov, Polyna; BACKGROUND: Data from randomized controlled trials of vitamin D3 supplementation in modifying the course of severe acute respiratory syndrome coronavirus 2 (SARS-CoV-2) infections are sparse. OBJECTIVES: We evaluated the effect of vitamin D3 supplementation on healthcare utilization and other clinical outcomes among adults with coronavirus disease 2019 (COVID-19) and their close contacts. METHODS: We conducted a parallel 2-group randomized controlled double-blinded trial targeting free-living adults in the United States and Mongolia. Index participants with newly diagnosed COVID-19 were cluster-randomized with up to one of their cohabiting contacts either to an oral vitamin D3 loading dose of 9600 IU/d for 2 d followed by 3200 IU/d for 4 wk or to placebo. Participants completed weekly questionnaires on healthcare utilization, disease severity, and long COVID (index participants) or new SARS-CoV-2 infection (household contacts). The primary outcome was ≥1 healthcare visits (including hospitalization) or death within 4 wk among the index participants. RESULTS: Index participants (n = 1747) were a median of 38.0 y old (IQR: 31.1-47.0), 65.6% female/other sex, 4.2% Black non-Hispanic, 4.8% Hispanic/Latinx, 43.2% Asian, 44.3% non-Hispanic White, and 44.9% vitamin D deficient or insufficient (25-hydroxyvitamin D3 <20 ng/mL). Baseline characteristics for the household contacts (n = 277) were similar. The 4-wk cumulative incidence of healthcare utilization in index participants did not significantly differ between the vitamin D3 (n = 863) and placebo (n = 884) groups [cumulative incidences, 0.28 compared with 0.29; odds ratio (OR), 0.97; 95% confidence interval (CI): 0.75, 1.24]. Similar nonsignificant results were observed for the prespecified secondary treatment and prevention outcomes, though per-protocol analyses showed a nonsignificant trend toward benefit of vitamin D3 on the prevalence of long COVID at 8 wk (OR, 0.78; 95% CI: 0.59, 1.03). No safety concerns were identified. CONCLUSIONS: Among adults with newly diagnosed SARS-CoV-2 infections, vitamin D3 supplementation did not significantly change the 4-wk cumulative incidence of healthcare utilization or COVID-19-related outcomes compared with placebo. Promising results for long COVID warrant further study. This study was registered at clinicaltrials.gov as NCT04536298. First registered on 1 September, 2020.Scopus© Citations 2 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Traditional Mongolian Rhythmical Vibration Therapy for Low Back Pain: Acute Mechanisms and Three-Year Sustainability.(2026-08) ;Radnaabazar, Molor; Ganbaatar, Odontsetseg
